Sunday, May 17, 2009

Төрийн дайсан ..

Зиа хөө ойрдоо кино театруудад ойр ойрхон гүүмөн их кино үзлээ. Манайхан ч киног дажгүй хийдэг болцгоосон байна цаана чинь. Өргөө кино театрын талаар бичихгүйн байхын арга алга. Ороол очингуут доторх интерьер дизайн энэ тэр бол айн нөгөө тасарчихжээ гэдэг шиг үнэхээр тасарчихсан саак болсон байна лээ. 00 мойл бол айн лаг гоё юм билээ хэхэ. 2 давхартаа pub-тай, гэхдээ тэнд архи пиво зардаггүй, зөвхөн вино ундаа жүүс мүүсхэн л зардаг юм билээ. Тэр нь дээр л дээ. Тэнгисээс дутах юм тэнд нэг ч алга. Тоглоомны төв байна, хоолны газар байна... гм. Нийтдээ 4 танхимтай гэж байгаа. Хамгийн том танхим нь 3-р танхим, дараа нь 1 2 нь орох юм билээ. Хамгийн гол нь гоё нь ч гэх юм уу бахархалтай нь ч гэх юмуу тэр нь: АНУ-ын киноны тэргүүлэгч компани “Варнер Брос Интернэшнл” кино компанийн стандарт, мэргэжлийн зөвлөгөө, Францын “AND” дизайны компанийн зураг төслөөр дэлхийн стандартад нийцсэн 100% ийн ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-аар боссон гэсэн. За кино театрын хувьд бол иймэрхүү. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь веб сайтнаас нь аваарай. Одоо бичлэгийнхээ гарчигын дагуу киноныхоо тухай бичье. Төрийн дайсан бол ямар ч байсан хэн бугай ч байсан үзэхэд харамсаад олон юм яриад байхааргүй кино болсон байна лээ. Юун Боолын гэрээ мэрээ. Гэхдээ Боолын гэрээ бол тухайн үедээ гоё л кино байсан л даа. Тэхдээ л энэ удаад 2т эрэмбэлэгдэхээс өөр аргагүй болжээ. Киног "Монгол кино" үйлдвэр хийсэн гэжуга. Сүүлийн үеийн гарч байсан кинонууд бол дандаа л янз бүрийн хошин урлагийн продакшин, энэ тэндхийн студи мстудийн л бүтээлүүд байсан шүү дээ. Харин энэ удаад бол өөр бидний цагаан сар наадам 2 оор дахин дахин үзээд ч уйддаггүй кинонуудыг хийсэн "Монгол кино" үйлдвэрийнхний бүтээл юм болохоор аргагүй биз. Тэр бичлэг зураг авалт энэ тэр бол айн үнэн гоёо. Гадны киноноос л тиймэрхүү юмыг олж хардаг байсан болохоор монголынхоо жүжигчид тоглосон киноноос тиймэрхүү кайфийг мэдэрсэн чинь үнэхээр гоё байсаан. Кино эхлээл дуусан дуустлаа бөөн адал явдал, action. Тэр зодоон энэ тэрийг бол биширхээр хийсэн байсан. Намайг бүр суудал дээрээ өндөлзөөд байсан гэсэн хэхэ би тэрийгээ нээх мэдээгүй өөрийн эрхгүй л тэгцэн байсан. Жүжигчидийн жүжиглэлт энэ тэр бол өөлөөд байх юм байхгүй бна лээ. Үйл явдлыг нь бичээд яахав та нар өөрсдөө өргөөд заавал үзээрэй. Яахав өөлөх юм гэх юм бол: зарим нэг үйл явдлыг жоохон дэлгэрэнгүй өрнөл ихтэй хийх байсан юм шиг санагдсан. За за бичлэгээ ингээд дуусгая баахан суртчилгаа хийчихлээ хэхэ. Гэхдээ миний ингэж суртчилах нь зөв гэж бодож байна. Монгол киногоо бид л дэмжихгүйн бол өөр хэн дэмжих билээ дээ. Монгол кино үйлдвэрийн хамт олондоо цаашдаа үүнээс илүү кино хийгээрээ гээд өндөөөөр амжилт хүсье ээ.

Tuesday, May 12, 2009

Шинэ хүн мэндлэв

Зиаг өчигдөр чинь нэг хүн шинээр мэндэлж хирэндээ л хөөрхөн пижигнэв. Яасан гэхээр, ажлаа тараад гэртээ очоод удаагүй байтал нэг сайн найз маань эхнэр төрөх гээд чи хурдан камер аваад хүрээд ир гээд. Тэгээл яарч очоод найзтайгаа уулзлаа. Ачаалал их ч юм уу бага ч юм уу бүү мэд төрөх газар нээх очиж байгаагүй болохоор мэдсэнгүй, ямар ч байсан 5, 6 аав болох залуус хүлээлгийн танхимд догдолсон, нүүрэнд нь баярын мишээл тодорсон байдалтай хүлээгээстэй. Манай найз ч бүр хөл нь газар хүрэхгүй тэрүүгээр чинь гүйгээд л хэхэ. Тэнд байгаа аавуудын ихэнх нь л эхнэрийнхээ дэргэд хамт байна гээд л эмч нарт чухам л захиад л гуйгаад л байгаа харагдсан. Уул нь хамт байлгадаг байж байгаад одооноос больсын байх. Учир нь шинэхэн аавууд маань сэтгэлийн хөөрлөөр давхиж ороод зарим нь нилээн хөгөө тарьдаг болтой. Өмдөндөө дусаадаг л гэнэ, муужирч унадаг л гэнэ, бүткү бүткү юм л болдгийн байх. Зарим нь ч гайгүй л байдаг байх л даа. Манай найз ч бас өө хамт байна гээд л бөөн халамж анхаарал. Тэр нь ч аргагүй л дээ. Эр нөхөрөө харахаар арай дээр байдаг байлгүй хөөрхий. Би ч найзыгаа жоохон цаашлуулж, за ороод хөгөө тарив муужирч унаж л нэг баларах вий энэ тэр гээл хэхэ бодлогын чанартай явуулжигаан. Бодлогын чанартай гэдэг нь яахав найз нараасаа санаа зовоод гүрийг гэж бодохгүй юу хэхэ. Зиа тэгж байтал төрхийн өрөө рүү орсон нэг залуу гарч ирлээ шүү. Царай нь сонин болцон, бага зэрэг инээмчмээ аядсанаа эвгүй юм бна шүү, аймар юм бна гээд л жоохон бажигадсан болтой гарч ирж бна. Тэгээл удаагүй байтал манай хүний ээлж ирдийн байна. Мань хүн ч сандарч мандараал орсон. Тэгснээ бичлэг энэ тэр хийснийг нь хархад овоо гайгүй байсан бололтой охинтой болсон гээд л нүүр дүүрэн инээгээл гарч ирсэн шүү хэхэхэ. Санамсаргүй байж байгаад нэг иймэрхүү юмны дунд 3 4 цагийг өнгөрөөчихөв. Ямар ч байсан бага зэрэг туршлага хуримтлуулав хэхэ. Ингээд харьж марих гэсээр байтал унтаж чадсангүй үүр цайлгадагийм даа хэхэхэ.

Saturday, April 18, 2009

What is Ubuntu?


Ubuntu is a community developed operating system that is perfect for laptops, desktops and servers. Whether you use it at home, at school or at work Ubuntu contains all the applications you'll ever need, from word processing and email applications, to web server software and programming tools.

Ubuntu is and always will be free of charge. You do not pay any licensing fees. You can download, use and share Ubuntu with your friends, family, school or business for absolutely nothing.

We issue a new desktop and server release every six months. That means you'll always have the latest and greatest applications that the open source world has to offer.

Ubuntu is designed with security in mind. You get free security updates for at least 18 months on the desktop and server. With the Long Term Support (LTS) version you get three years support on the desktop, and five years on the server. There is no extra fee for the LTS version, we make our very best work available to everyone on the same free terms. Upgrades to new versions of Ubuntu are and always will be free of charge.

Everything you need comes on one CD, providing a complete working environment. Additional software is available online.

The graphical installer enables you to get up and running quickly and easily. A standard installation should take less than 25 minutes.

Once installed your system is immediately ready-to-use. On the desktop you have a full set of productivity, internet, drawing and graphics applications, and games.

On the server you get just what you need to get up and running and nothing you don't.

More about Desktop Edition »
More about Server Edition »

Friday, April 17, 2009

New Release


Ubuntu linux-ийн шинэхэн хувилбар болох Ubuntu 9.04 Jaunty Jackalope нэртэй гээр гарчээ. Жинхэнэ release гарахад хэдхэн хоног үлдсэн байна. Ер нь энэ тархацын хувилбар нь 6 сар тутамд гардаг юм. эндээс оргиналь CD-г нь үнэгүй захиалж болно шүү. Энэ удаагийн release нь ext4 файл системийг дэмждэг юм байна. linux kernel 2.6.28, gnome2.26 болсноос гадна тархацын программууд шинэчлэгдсэн байна. За тэгээд шинээр хэрэглэх бодолтой байгаа хүмүүсдээ амжилт хүсье. Энүүхэндээ гэж хэлэхэд open software хэрэглээд сурчуул ирээдүйд хэрэгтэй шүү.

Wednesday, April 8, 2009

Эмгэнэл


Ганцаараа бишээ чамтай ЦУГ уйлмаар байна
Ганцаараа бишээ чамтай ЦУГ хөөцөлдөж тогломоор байна
Ганцаараа бишээ чамтай ЦУГ гоё юм яримаар байна
Ганцаараа бишээ чамтай ЦУГ дэлгүүр хэсмээр байна
Ганцаараа бишээ чамтай ЦУГ BIKE-аа унаад явмаар байна
Ганцаараа бишээ чамтай ЦУГ ярьж байсан бүхий л юмаа хиймээр байна.


Учир нь чи миний сайн найз болохоор л тэр
Учир нь чамтай би ойлголцдог болохоор л тэр
Чамайг миний хажууд байгаасай гэж боддог болохоор л тэр
Учир нь найз гэдэг хүнийг нандигнадаг болохоор
ЧИ МИНИЙ САЙН НАЙЗ

Найз минь 1985 оны 7 сарын 28 ны өдөр мэндэлсэн юм. 1992-2002 онд 1-10-р ангийг Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургуульд сурч төгсөөд 2003-2008 оныг хүртэл Улаанбаатар хотод сурч хөдөлмөрлөж байсан юм. Найз маань гэнэн цайлган, үнэхэээээр хүүхдээрэй цагаахан сэтгэлтэй, муу санаагүй, найз нөхөддөө тусархуу, төлөв даруу хүн байсан. Найз минь 2008-2009 оныг хүртэл япон улсад ажиллаж амьдарч байгаад зуурдаар нас нөгчжээ. Найз минь чи ар гэрийхэн, анд нөхөд биднийгээ дэндүү эрт орхин одсон ч бид чамайг үүрд дурсан санагалзах болно.

Найзыгаа гүнээ хүндлэн ёсолсон Ууганбаяр.

Гадаад дотоодод ажиллаж амьдарч байгаа анд найз нарт нь дуулгах үүднээс эмгэнэн гашуудан бичлээ.

      Амьддаа бие биеэ хайрла...
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Sunday, February 22, 2009

Хайрлах хүсэл

Миний хөрш чөтгөр киноны дуу сонсголонтой гоё дуу болсон бна шүү.



GOGO Share ТАТАХ
Mediafire ТАТАХ

Хайрлах хүсэл

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднээ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзхаа наддаа амлаач амлаач

Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгөө яринаа
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учирхаа одоо л хэлээч хэлээч

Дх
Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснээ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй ч
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн хайрт минь

Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулнаа
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач цутгаач

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднээ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзхаа наддаа амлаач амлаач

Дх
Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснээ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй ч
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн хайрт минь

Tuesday, December 23, 2008

linux сервер дээр гарсан асуудал

Linux сервер машин дээр гарсан асуудлаа хэрхэн зассан тухайгаа бичье. Бусдад нь тулгарч юуны магад.

За хөө Ажлын маань нэг Linux сервер машин гэнэт унаад сервисүүд нь асдаггүй ээ.

Тэгээд логийг нь хартал

fsck 1.40.8 (13-Mar-2008)
fsck.ext3: No such file or directory while trying to open /dev/hda2
dev/hda2:
The superblock could not be read or does not describe a correct ext2
filesystem. If the device is valid and it really contains an ext2
filesystem (and not swap or ufs or something else), then the superblock
is corrupt , and you might try running e2fsck with an alternate superblock:
e2fsck -b 8193
fsck died with exit status 8

гэсэн байхын. Хард диск л эвдэрч дээ, яаж юм хумыг нь сэргээнэ дээ гэсэн шүү юм бодож байгаад, ганц 2 юм шалгаж байтал

sudo fdisk -l

Device Boot Start End Blocks Id System
/dev/sda1 * 1 1912 15358108+ 7 HPFS/NTFS
/dev/sda2 1913 9729 62790052+ f W95 Ext'd (LBA)
/dev/sda5 1913 6374 35840983+ 7 HPFS/NTFS
/dev/sda6 6375 6623 2000061 82 Linux swap / Solaris
/dev/sda7 6624 6635 96358+ 83 Linux
/dev/sda8 6636 9729 24852523+ 83 Linux

дискүүд нь sda гэж гараад байлаа. Лог дээр бол hda гэсэн байгааз дээ. Эндээс л учрыг нь олсон юм.
хард дискний маань нэр нь хуучныхаараа биш болсон учраас fsck команд ажиллаж чадахгүй check хийж болохгүй байна гэсэн мэдэгдэл гарч бас mount хийж чадахгүй байна гэж бодоод, auto mount ийг нь хартал бүгд hda дискийг mount хийхээр тохируулагдсан байлаа.
sudo vi /etc/fstab
Үүнийг нь sda болгож өөрчилсн чинь харин зүгээр болчихсон. Харин ягаад диск нь hda=>sda болж хувирсныг мэдэж чадсангүй. Ямартай ч болохгүй байсан асуудал засагдав.
Бүгдэд нь амжилт хүсье.

Wednesday, December 17, 2008

Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргье

Линуксийн директорыг share хийх

Linux хэрэглэж байгаа хүмүүсд директороо share хийх шаардлага зайлшгүй гардаг. Анх хэрэглэж байгаа хүнд бол яаж хэрхэн share хийдэг талаар багагүй мэдлэг дутах байх. Ер нь бол Samba server нь Linux үйлдлийн систем дээрх директорыг share хийх зориулалттай сервер гэдгийг та бүхэн мэдэх байх. Ингээд олон юм нуршилгүй зарим нэгэнд нь хэрэгтэй байх гэсэн үүднээс Samba server ашиглан хэрхэн директор share хийдэг талаар өөрийн бяцхаан туршлагаас хуваалцъя.

Би өөрөө Убунту линукс хэрэглэдэг болохоор энэ орчинд бэлдсэнээр бичих болно.

Эхлээд
    sudo apt-get install samba samba-common
гэсэн пакетуудыг суулгачих.

Үүний дараа
/etc/samba/smb.conf файлын сүүлийн мөрөнд:

      [shareDir]
    comment = prmittedDir
    path = /home/uka/shareDir
    create mask = 0600
    directory mask = 0700
    force group = guests
    valid users = guest

гээд нэмчих. Өөр олон хэрэглэгч нэмсэн ч болно шүү. таслал тавиал нэмчихнэ

    valid users = guest,guest2

Дараа нь share хийсэн фолдер-тоо нэвтрэх хэрэглэгч үүсгэмээр байвал:

    хэрэглэгч үүсгэх: useradd guest -m -G guests
    Нууц үг үүсгэх: smbpasswd -a sambauser

Дараа нь шээр хийсэн директорийн тохиргоог хийх хэрэгтэй.

    chown -R guest:guests /home/uka/shareDir
    chmod -R 755 /home/uka/shareDir

Ингээд болоо. Үүний дараа яахав samba серверээ restart хийх хэрэгтэй.

    sudo /etc/init.d/samba restart

За ингээл болоо. Бүгдэд нь амжилт хүсье.

Monday, December 8, 2008

Ubuntu linux last release

За хө убунту-ийн шинэ хувилбар гарснаас хойш төслийн ажил цэгцэрхийг хүлээсээр өөрийнхөө машиныг шинэчлэлгүй явсаар саяхан л шинэчллээ. Шинэ хувилбар 8.10 нь Intrepid Ibex(чин зоригт янгир гэхимуда) нэртэйгээр гарсан байна. Янгир гэдэг амьтан өндөр цавчим хавцал дунд амьдардаг. Иймээс эрдэм мэдлэгийн оргилд ямагт тэмүүлж байхыг билэгдэж ийм нэр өгсөн гэж хаанаас ч билээ дээ уншиж байсан санагдаж байна. За тэгээд үйлдлийн системийн хувьд янзтай, сүүлийн хувилбарын програм хангамжаар тоноглогдсон, мөн нилээдгүй bug засагдсан гэсэн. Ажлын орчингоо бэлдэхэд 1 цаг л зарцуулсан. Санааных ч юм уу бас нилээн хурдан болсон юм шиг. Ажлын орчин гэж юу юу суулгасан бэ гэвэл: ...

ямар ч байсан хамгийн түрүүнд:

sun-java, tomcat5.5-server, mysql-server mysql-client, eclipse, jdeveloper, ruby, rails

нэмэлт шаардлагатай, миний хэрэглэх дуртай багажуудаа суулганаа:
k3b(сд бичиг),wine(windows env),amarok(audio player),audacious(cool mp3 player), realplayer, quicksynergy(пс хооронд гар хулганыг шилжүүлэгч), startDict(Орчуулагч е толь), virtualBox(виртуал үйлдлийн систем), xArchiveManager,kolourPaint(windows paint тай төсөөтэй), xpdf, thunderbird(Мэйл клинт), putty(ssh connecter) ингээд тоочоод байвал зөндөө болохын байна. Гэх мэт энэ хэдийгээ л суулгана даа.

Миний харснаар бол 2 хэрэглэгчийн хооронд switch хийгдэхэд гардаг байсан (switch хийчээд F7 товчоор өмнөхрүүгээ буцахад дэлгэц цайдаг) асуудал алга болсон байна лээ. За өөр зөндөө юм засагдсан байх. Ямар ч л байсан шинэхэн юм хэрэглэх гоё л байна.
Та бүхэн iso файлыг татаж авахыг хүсвэл:

Убунту iso татах

Бас оригиналь сд ийг нь захиалж болно шүү. 3-4н 7хоноол ирчдийн.

Хаяг нь:Убунту сд авах

Saturday, November 15, 2008

Миний мэдкү бага нас

Хүн бүхэнд л бага насных нь дурсамж гоё байдаг байх. Тэгээд

"Ээж надад хэлэлгүйгээр гэнэт намайг төрүүлээд
зөндөө олон эмч нарын дунд Би чармай нүцгэн төрөөд
ичсэнээсээ болоод зөндөө уйлсан,
шал дургүй хүрээд 1 жил яваагүй.
Ээж аав надаас ч асуулгүй надад нэр өгсөнд бас уур хүрээд 2 жил яриагүй ээ...
Би хааяа нэг гуйгаад байхаар нь ганц нэг үг хэлдэг байсан л даа.
Энэ бүхэнд уур хүрсээр хоол идэлгүй сүү л ууж байсан болохоор ээж намайг даавуунд ороож хүлээд
хэвтүүлдэг байсан" энийг уншиж жоохон инээд хүрээд бага насныхаа талаар ээж ааваасаа сонсож дуулснаа бичье гэж бодлоо.
Ээж ааваараа багадаа яадаг ийдэг байсан тухайгаа яриулахад сонирхолтой байдгийн. Би гэдэг хүн чинь ээжээсээ хамгийн анх гарсан хүүхэд нь л дээ хэхэ. Тодруулбал айлын том. Өлгийдүүлэх мангар дургүй, юм л бол яаж ийж байгаад гараа гаргачихсан хэвтэж байдаг байсан гэсэн. Одоо ч гэсэн би ер нь тиймэрхүү бачимдсан юманд үнэн дургүйшд. Зарим нэг гэрт ирсэн хүн өхөөрдөөд тэвэрхээр өвөр дээр нь цовхчоод үнэн ядраадаг байсан гэжүгаа. Тэгж байгаад би их дураараа нөхөр байсан юм шиг байгаан. Гадуур явахдаа ээжээрээ л тэврүүлээд байх санаатай. Ээжийн гар нь өвдөөд аавд тэврүүлэхээр уйлдаг, тэгээд ээжээрээ толгой хэсгээ, ааваараа бусад хэсгээ бариулж явдаг байсан гэжуга(үнэн даварцан айн). Тэгээд удалгүй 2 нас хүржитэл дүү гарах болж би гэдэг хүн чинь уяаны хүн болсон гэсийшүүдээ. Тэгээл энд тэнд мөлхөөд явжихад нь уяаг нь өргөхөөр мөлхөөд л ирдэг байсан гэсэн. Ямар уяаны нохой биш дээ уур хүрмээр. Тэгээл дүүг хөхүүлхийн тулд намайг арай л эрт сүүнээс нь гаргасан байгаа бку юу. Яаж гээч. Ээж хөхнийхөө толгой дээр гашуун эм түрхчихдэг байсан гэсэн. Тэгээл би чинь хөхөж чадхаа байгаал мөөмөө муухай амттай болчиж гэж хууртаал тэгээл сүүнээсээ хүчээр гарсым байналээ. Тэгээл хөлд ороол хэлд ороол, би бас 6 настайдаа л 35 үсгээ цээжилчихсэн байсын(одоо миний ухаан орсон үе эхэлжийнэ). Инээдтэй нь ганцхан "Х" үсгийг л ерөөсөө цээжилдэггүй байсаншд. Ээж тэгээл: миний хүү хихихи гэж инээхэд ордог "Х" үсэгшдээ гээээл хэлдэг байж билээ. За за нойр хүрчийнэ ингээд дуусгачихы. Дараа санаж байгаа юм байвал нэмээд биччихнэээ. Та нар ч бас багадаа тохиолдсон хөгжилтэй дурсамжтай юм байвал сэтгэгдэл болгоод үлдээгээрэй би заавал уншнаа.

Friday, November 7, 2008

Convert nrg to iso in linux

Windows XP дээр Nero гээд СД бичих зориулалттай програм байдгийг та бүхэн мэдэх байх. Nero нь image файлаа *.nrg гэсэн форматтаар үүсгэдэг. Уг image-ийг linux дээр эсвэл өөр сд бичигч программ дээр ашиглах хэрэг гарвал iso болгох шаардлагатай байдаг. Тэгүүл linux дээр өөрийн хэрэглэдэг хялбархаан хөрвүүлэх түүл санал болгъё. Энэ бол nrg2iso юм.
Суулгах: sudo apt-get install nrg2iso

Хэрэглэх: nrg2iso file1.nrg ./file1-2.iso

Ингээл болоо.

Tuesday, October 14, 2008

Чамдаа л хайртай, үүрд хайрланааа гэж худлаа яриал..

Хайр дурлалын талаар хүмүүс янз бүрийн л юм ярьцгаадаг. Нэг хэсэг азгүй бүтэлгүйчүүд нь хайр дурлал гэж байдгүйн хайр дурлал бол новш ч гэж байх шиг. Нөгөө нэг аз жаргалдаа умбажигаа нөхдүүд нь байдын, хайр дурлал агуу, хайр дурлал үүрд энэ тэр гээл худлаа худлаа хөөрөөл. Миний зүгээс бол байдаг гэж боддог гэхдээ олон янзын хайр байгаа л байх. Харин үүрд мөнх энэ тэр гэдэгтэй нь бол санал нийлдгүй(хосуудын хувьд ш дээ). Хараад байхнаа ойр хавийн таньдаг мэддэг нөхдүүдийн хайр дурлалын асуудал их адармаатай байхын кк. Нэг жишээ ярья.
Манай найзын найз гадагшаа явжилдээ. Энд байхдаа нэг найз бүсгүйтэй байсын байна. Тэр 2 хоорондоо жигтэйхэн сайн, ёстой л кинонд гардаг шиг романтик тийм лаг дотно хайртай дуртай байцгааж. Тэгээл яахав салах ёс энэ тэр хийх гэж бөөн юм болжийсон гэжийгаа. Тэгээл жил өнгөрсний дараа 2улаа 2 талд нэг нэг хүнтэй болцгооцон гэсэн. Энэ бол энгийн л нэг жишээ. Найз нөхдүүд маань ихэнх нь хань ижилтэй болцгоож байна. Тэгээл араар нь тавиад л хмм. Уур хүрмээр. Ингэхээ больсон чинь дээр баригдвал яана гэхээр болкун байна шдээ л гэхээс онцын гойд хариу хэлкү. Чи ч гэсэн цагаа тулахаар адил л байна гэж донгосно. Тэд анх над шиг л бодолтой байцгаадаг гэсэн тэгээл дараа нь яадын бүү мэд. Оюутан ахуй цагтаа нэг охинтой уулздаг байлаа. Тэр охин тэгсэн найз залуутай болж таарчигаан, тэгээл надтай уулзаал,хамт байхад тэрэнлүүгээ найз нь гэртээ хичээлээ хийгээл байжина ч гэх шиг хогийн хогийн мсж бичнэ. Найз залуу нь өөр хол газар байдаг гэж авчийсан. Тэгжисна би чамд татагдаад байна аа ч гэх шиг. Нөгөө найз залуу нь хөөрхииий. Би тэр охиноос шууд л харьцаагаа тасалсан. Ингээд бодохоор хайртай байлаа ч үүрд мөнх байх нь юу л бол. Би чамдаа л хайртай чамайгаа үүрд хайрланааа гэдэг үгэнд итгэж болмооргүй байгааз. Гэхдээ яахав нэг нэгэндээ үнэнч насан туршдаа үргэлжилсэн тийм гоё гоё хайрууд зөндөө зөндөө байгаа л даа. Энэ бол зүгээр л ерөнхий массыг нь бодож бичиж байгаа хэрэг шүү. Салж сарних эсвэл өөр илүү хүн учирах энэ тэр гээд балай балай саад таарахгүй л бол гайгүй л байхалдаа. Та нар юу гэж бодцгоожийно доо?

Амьдрал шудрага бус

Амьдрал шудрага бус байдаг энэ тэр гээд л янз бүрийн юман дээр яриал байдаг. Тэгсэн ойрдоо амьдрал нээрээ жоохон сонин санагддаг болжино. Хорвоо ертөнц миний сэтгэл санаа, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг нэг л тоохгүй байх шиг. Олон найз нөхөд гэр бүл гээд зөндөө байгаа ч ганцаардаад ч байгаа юм шиг. Бодоод байсан чинь миний амьдрал нэгэн хэвийн цикльд орчихсон байхын. Өглөө нойрмогдуухан босоод ажилдаа нэг л буудал дээрээс, нэг л янзын л микрүүдэд суугаад, нэг л чиглэл рүү бүр нэг л замаар ажил-гэр-ажил-гэр, хааяаа ажил-гэр-ажил-party-гэр-ажил-гэр нэг иймэрхүү өнгөрсөөр. Гэхдээ энэ одоохондоо л гэж найджина. Би аз жаргалаар дүүрэн тийм л сайхан амьдралыг л хүсдэг. Одоо ч тийм аз жаргалгүй амьдраад байгаан биш л дээ. Зүгээр л урьдын сэтгэл хангалуун юунд ч санаа зоволгүй явдаг байсан сайхан үе маань алга болцым шиг. Хаашаа ч юм гадаадын нэг улс руу гэнэт л явчмаар санагджишүү. Тэгээд бүхнийг шинэээр эхлээл, өөр олон шинэ шинэ найз нөхөдтэй болоол ккк. Тэгүүл амьдрал сонирхолтой байна байхдаа. Ер нь амьдралд сайн сайхан хандах бүрт надад харин эсрэг хандаад байх шиг. Юм л бол хүмүүстэй муудчих гээл. Сүүлийн бүлэгт гэрлүүгээ харих болгондоо энэ нэг хэдэн микрийн кондукторуудтай хэрэлддэг ажилтай болжино боож үхмээр. 600,700 ч гэх шиг амандаа орсон тоогоо хэлэх юм. Ингээд тоочоод байвал зөндөө зөндөө юманд дургүй хүрчийнэ. Зөөөзө элдэв юманд бухимдаад байлгүй өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал намайг шагналтнуудын нэрснээсээ хасчихгүй байлгүй ккк.
Бүгдэд нь сайн сайхныг хүсье.

Бас нэгэн залуу


Нэгэн оюутанд багш нь маш ихээр таалагдаж эхэлжээ. Гэтэл тэр оюутан яаж багшдаа өөрийгөө ойлгуулж түүнд сайн болсон гэдгээ хэлж чаддаггүй байсан бөгөөд тэр багш нь өөрт нь ерөөсөө хичээл ордоггүй байсан болохоор тэр түүний хоолойг нэг ч удаа сонсож байгаагүй бөгөөд хааяа нэг инээмсэглэх үед нь л харж сэтгэлдээ хадгалдаг байсан гэнэ. Өөрт нь хичээл ордоггүй атал тэр оюутан өөрөөс нь өдөр болгон очиж чөлөө авдаг байв. Тэр багш нь түүнийг ерөөсөө ойлгодоггүй байсан бөгөөд тэр оюутан өдөр болгон очиж чөлөө гуйж тэр далимандаа багшынхаа хоолойг өдөр болгон сонсож, яриа ихээр өддөг байжээ. Гэтэл тэр оюутан хувийн асуудлаар өөр сургууль руу шилжихээр болсон бөгөөд энэ нь түүнд маш аз завшаан тохиолдсон юм. Яагаад гэхлээр өөр сургуулийн оюутан болсон мань эр багштайгаа, багш гэдэг утгаар биш уулзахыг урьж гэнэ. Ийнхүү тэр хоёр анх удаагаа уулзаж, мань эр багшдаа таалагдахын тулд маш их зүйлийг ярьж бүүр дуу ч дуулж өгч байв. Гэтэл тэр багш түүнийг жоохон гээд эхэндээ үл тоомсорлодог байжээ. Оюутан ч бууж өгөхгүй ардаас нь нэлээн гүйж өөрийгөө аль болохоор сайхнаар харуулах гэж нэлээн ихийг хийжээ. Гэтэл нэгэн өдөр аз болж гадаа хүйтэн, манай багш жоохон даарч гэнэ л дээ. Үүнийг анзаарсан мань эр түүнийг бушуухан тэврээд авсан бөгөөд дулаацуулах нэрийдлээр түүнийг маш чанга тэвэрч улмаар бүр үнсээд авчээ. Ийнхүү тэр хоёрын харьцаа дотносч эхэлжээ. Ийнхүү тэр цаашдаа цаг хугацааг сайхан өнгөрөөх болсон бөгөөд одоог хүртэл аз жаргалтай сайхан хосууд болсон гэнэ шүү. Залуусаа!!!

... ккк

Friday, October 3, 2008

Нэгэн залуу

Нэгэн залуу өөрийгөө нэгхэн сар амьдархаа мэджээ. Гэвч тэр үед залуу нэгэн бүсгүйд дурлаж амжсан байлаа. Харамсалтай нь тэр бүсгүйг танихгүй, бүр танилцъя ч гэж хэлж байгаагүй байв. Мань эр үлдсэн амьдралынхаа туршид тэр бүсгүйн ажилладаг байсан СД-ний дэлгүүрлүү өдөр бүр очиж СД авдаг байв. Түүний амьдралын сүүлийн нэг сар ч өнгөрч удалгүй тэр залуу бурхны оронд очжээ. Тэр залуугийн оршуулганы цайллаганд нөгөө дурласан бүсгүй нь яагаад ч юм уригдсан байв. Гэрт нь ирээд цайлж байхдаа санамсаргүй тэр залуугийн өрөөнд орж үзжээ, өрөөгөөр дүүрэн СД байв. Гэвч нэгийг нь ч талийгаач онгойлгоогүй байж гэнэ. Гэнэт нөгөө бүсгүй маш ихээр уйлжээ, учир нь тэр хүүхэн бүх хайрынхаа захиануудыг СД-ний хайрцаган дотор нь шургуулдаг байж. Ямар харамсалтай вэ? Ийм учираас та бүхэн үнэхээр хэн нэгэнд хайртай л бол түүнийгээ заавал хэлээрэй.

Saturday, September 27, 2008

Мy hobby шүү

Зиаг сүүлийн бүлэгт motobike их хорхой хүргэх боллоо. Урьд нь яахав зүгээр л сонирхдог байлаа. Bike энэ тэрийг бол ганц 2 удаа сонирхлын журмаар л унаж байлаа. Харин орос палнета5, хужаа яав энэ тэрийг бол зөндөө л унадаг байсан л даа. Ер нь мотоцикл унахаар тэр оройноо нойр хүрдэггүй байж билээ. Маргааш нь унана гэхээс хорхой хүрээд л кк. Тэгсэн одоо bike гэдэг нөхөрийг нэг л унаж эдэлмээр санагдаад ерөөсөө болохоо байлаа кк. Тэгээд ч бензин үнэтэй, замын түгжрээтэй манайх шиг газарт одоо л хэрэг болоод байгаамдаа. Ер нь бол ямар моторын багтаамжтай энэ тэрээсээ болоод үнэ нь өөр өөр байгаад байгаан. 1000$-2000$ д бол лайтай гоёыг авч болно. Анх kawaski ZX6-г авъя гэж их бодож байлаа. Сүүлд найзынхаа зөвлөснөөр арай моторын багтаамж багатайгаас нь эхэлж авахаар сэтгэл шулуудлаа. Тэгэхгүй бол дөнгөж унаж байгаа над шиг нөхдүүдэд арай чангадна. Bike гэдэг чинь манайх шиг бүдүүлэг замын хөдөлгөөнтэй газар тоглоомны эд биш шүү дээ. Гэр бүлийн талаас ганц нэг эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч заавал авна гээл боджигаа. Аав ээж зөвшөөрөх янзгүй ээ. Хэхэ харин эмээ маань хамгийн их дэмжиж байгаа шүү. За за та нар тэгээд доорх зурагнуудыг үзээд над шиг мотоциклд сонирхолтой болчино дөөө.











Tuesday, September 23, 2008

Миний Убунту линукс

video
Убунту линукс гээч үйлдлийн системийн хэрэглээд нилээд хугацаа өнгөрчээ. Виндоузыг бодвол вирус энэ тэр гээд байхгүй амар л эд байгаа юм. Ер нь тэгээд unix linux ойлголттой л бол уг үйлдлийн системийг хэрэглэхэд нээх асуудал гараад байхгүй л болвуу. Суулгахдаа хамгийн гол нь файл систем(partition зүсэлт)-ийг нь л ойлгочихвол бусд нь бол амархан next next finish л гэсэн үг. Бусад тархацуудыгаа бодвол монголд толин сервер нь ажилладаг болохоо update энэ тэр нь хурдан их л таатай даа. Саяхан манай нэг найз хэрэглэж сурмаар байна гэхээр нь сонирхуулах журмаар өөрийнхөө бэлдэж тохируулсан Ubuntu 8.04 Hardy Heron-ний орчинг видео бичлэг хйигээд оруулчлаа. За тэгээд програмын гачигдал гэж бараг үгүй ямар нэг хөгжүүлэлт энэ тэр хийхэд асуудалгүй, нээлттэй үнэггүй программ хангамж ихтэй гээд дурьдаад байвал олон л юм байгаа. Анх үзэж байгаа хүнд бол ухаад баршгүй эрдэмийн далай гээд хэлчихэд буруутку байхаа. Миний хувьд ч мэдэхгүй шинэ шинэ зүйлс гарсаар, тэр болгоныг нь сурсаар л байгаа. Хэхэ За за олон үг нуршаад яахав. Асуумаар юм байвал сэтгэгдэл үлдээнэ биз дээ.

Монголын юникс/линукс хэрэглэгчид маш олон болтугай.

Sunday, September 7, 2008

Илүү илүү үйтүмэн илүү кк

За энэ жил чинь хүн төрөлхтөний эв найрамдал урлаг спортын аугаа их баяр болох олимп маань Хятадын Бээжин хотод ёслол төгөлдөр сайхан болж өнгөрсөөн. Монголчууд маань ч хийморлог байж 2 алт 2 мөнгө(Алт шиг) авцгаасан. Дараах бичлэгийг үзээгүй бол заавал үзээрэй ккк үнэхээр хөгжилтэй шүү.
Анхны алтаар монголчууд, хотол олноороо ард түмнээрээ үнэндээ л баярлаж байгаагүйгээрээ баярлаж өнгөрөөсөн. Талбай дээр хоромын дотор маш олон хүн цуглаж баярлалдаж, гудамжаар явах хүмүүс бүгд л баяр хөөртэй, машин тэрэг бол бүүр ч ярихын биш, янзтай байсаан. Хажуугаар Тамирчны алдар дууг чангаар орилуулсан машинууд явж өнгөрөхөд сэтгэл дотороос нэг юм хөөрөөд л догдлоод л кк. Харин боксын тэмцээнийг бол Үйтүмэн ахын тайлбарласнаар үзэх нь их кафетай сайхан, хөгжилтэй байсан даа. Хүн бүр л тэр Үйтүмэнг хараачээ гээд л кк. Мэргэжлийн хүн аргагүй л дээ. Үзэж амжаагүй нэг нь үзээрэй.

Friday, August 29, 2008

Ирээдүйд итгэлтэй залуу, өнгөрсөн түүх нь цэвэрхэн бүсгүй

Монгол охидуудын шалдан нүцгэн зураг, видео бичлэг, Монгол залуучуудын архидан согтуурч тас үсэрч буй зураг энд тэндэхийн вэб сайтууд дээр хэдэн зуугаараа тавигдаад хачин л юм болж байна даа. Өнөөх хувийн үзэл бодол, соёл, ирээдүйдээ итгэх итгэл нь өнөөгийн зарим нэгэн залуучуудын бодол санаанаас алга болчихсон мэт санагдана. Саяхан АНУ-ын нэгэн сенатор хүний, эхнэрийн шалдан зураг нетээр тэнүүчилээд, тэрхүү улс төрчийн нэр хүндийг нь сэвтээж, өрсөлдөгч нарт нь ашиг болж эхэлсэн тул тэр хүн мөн л эл асуудалаас болж ард түмэнээсээ уучлалт гуйн албан тушаалдаа дахин нэр дэвшихгүй гэдэгээ амлав. Хөөрхий эр мулгуу тэнэг явсан эхнэрийнхээ өнгөрсөн түүхээс болж хүнд байдалд орсон.
Бас нэг АНУ-ын Конгрессман болох боломжтой, чадалтай ирээдүйтэй нэгэн улс төрч хүн, гэр бүлийн асуудалаас болоод бас л ирээдүй нь бүрхэг болчих шиг боллоо. Энэ талаар эхнэр нь бас пресс ярилцлага өгөөд л байж байна. Хөөрхий зайлуул, ард түмэнээсээ уучлалт гуйгаад л, залуухан 20н хэдтэй байхдаа юугаа ч мэдэхгүй, алдартай Модел болох хүсэлдээ хөтлөгдөн ийм гэнэн алхамууд хийсэн ээ хүлээн зөвшөөрчээ, тэгээд энэхүү үйл хэрэгт нөхөр нь ямар ч холбоогүй болон нөхөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүсээс уучлалт гуйн, хийж буй ажил албаа хугацаандаа дуусгаад өгөхийг нь зөвшөөрөхийг хүссэн байна. Энэ эхнэр урьд нь хийж явсан болчимгүй үйлдэлдээ хожим нь сайн сайхан амьдралд хүрсэн хойноо маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар уншиж явж байхдаа яагаад ч юм энэ шалдан зураг авхуулаад яваад байгаа охидууд хэзээ нэгэн цагт сайн ханьтай сайхан гэр бүлтэй болохоос гадна Монгол улсын ерөнхийлөгчийн ч гэргий болж магадгүй гэж бодож байгаагүй л юм байхдаа. Ерөнхийлөгчийн гэргий болно гэж боддоггүй юм аа гэхэд ирээдүйн ханьдаа ядаж нэр бүтэн очих зүрх сэтгэл байдаг болов уу? За бүр больёо гэхэд өсөж бойжуулсаныг нь бодож эцэг эхийнхээ нэрийг хугалахгүй байж болдоггүй л юм байх даа, эцэг эхийнхээ нэрийг боддоггүй хүн ирээдүйн хань ижилийнхээ нэрийг ч бодно гэж юу байхав дээ. Эрчүүд маань ч гэсэн их дээд сургуулиас завсардаж, зарим нэг нь их дээд сургуульд суралцаж байгаа ч яг ачир дээрээ сурч байгаа юмгүй бар цэгээний газараар өдөр болгон шахуу эргэлдэж, хичнээн хүүхэнтэй унтаж, хэдэн охин зовоосоноороо бахархаж явдаг богино ухаантай зарим нэгэн байх юм даа. АНУ-ын ерөнхийлөгч асан Эланор Рузвелть нэгэн удаа, "Хэн мөрөөдөж буй зүйлийнхээ сайн сайханы төлөө тэмцэнэ тэр хүн л ирээдүйдээ сайн сайханыг бүтээдэг" гэж хэлсэн байхад алдарт зохиолч Самуэл Жонсон мөн л "Одоо хийж буй зүйлээрээ ирээдүйг та худалдаж авдаг" гэж хэлсэн байх юм. Ингээд бодоод үзэхээр бидний амьдрал өнөөдөр хичнээн хэцүү байлаа ч ирээдүй хичнээн сайхан харагдана, гагцхүү тэр л гэгээлэг ирээдүйг бид бүтээхийн төлөө тэмүүлэх хэрэгтэй мэт санагднам.
Өнөөдөр бид хангалттай мөнгөгүй биднийг тоодоггүй төртэй, бүх л юм бүрхэг харагдаж байсан ч зовлогоо зовоон гэрэлт ирээдүйн төлөө тэмцэх хэрэгтэй юм шүү! Эрчүүд минь сайн сайханы төлөө тэмцье ажиллая, бүсгүйчүүд минь ирээдүйдээ нэр бүтэн очицгооё.

"Би ирээдүйрүү тэмүүлдэг эрч хүчтэй залуу, өнгөрсөн түүх нь цэвэр цэмгэр бүсгүйд дуртай"
                                                                     Оскар Ваялд

Чамтай санал нэг байна Оскар анд минь.
                                                           Б. Ууганбаяр 

ккк.


src: www.huslee.blog.banjig.net

Friday, June 13, 2008

Wife 1.0 Software /Хошигнол/

Сайн байна уу?

Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна.

Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ

Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны ємнє зєвлєе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зєв байдаг бєгєєд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зєрчилдєєн vvсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зєв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нєлєєлдєг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

Амжилт хvсье!
Техникийн тусламжийн хэлтэс

Хэхэххэхэхэ

src: olloo.mn

Friday, January 18, 2008

GNU java change

Ubuntu OS-той машин дээр java5 суулгачихаад ажиллуулах гэхээр GNU java ажиллаад ядаргаатаад. Ер нь жавагийн олон версийг суулгачихаад яг аль нэгийг нь ажиллуулах хэрэг гарна. Дараах заавраар хийхэд асуудал гарахгүй болуу:

Ямар ч байсан ямар java ажиллаад байгааг шалгачих.

java -version

java version "1.4.2"
gij (GNU libgcj) version 4.1.1 20070105

Copyright (C) 2006 Free Software Foundation, Inc.
This is free software; see the source for copying conditions. There is NO
warranty; not even for MERCHANTABILITY or FITNESS FOR A PARTICULAR PURPOSE.

Иймэрхүү юм гарч байгаа бол GNU java ажиллаж байна.

Java суулгах талаар бичээд хэрэггүй байх.(хэрэгтэй гэвэл хэлнэ биз)

sudo update-alternatives --config java

гэхээр

There are 2 programs which provide 'java'.

Selection Command

-----------------------------------------------

* 1 /usr/lib/jvm/jre-1.4.2-gcj/bin/java

+ 2 /usr/java/jdk1.5.0/bin/java


ингээд терминал дээрээ аль жавагаа ажиллуулмаар байна тэрийгээ сонгоол болоо.

Шалгамаар санагдаж байгаа бол терминал дээрээ

javac
java -version

гээл үзчих. Ингээл болоо. Өөр асуух юм байвал сэтгэгдэл дээр бичээрэй.