Tuesday, October 14, 2008

Чамдаа л хайртай, үүрд хайрланааа гэж худлаа яриал..

Хайр дурлалын талаар хүмүүс янз бүрийн л юм ярьцгаадаг. Нэг хэсэг азгүй бүтэлгүйчүүд нь хайр дурлал гэж байдгүйн хайр дурлал бол новш ч гэж байх шиг. Нөгөө нэг аз жаргалдаа умбажигаа нөхдүүд нь байдын, хайр дурлал агуу, хайр дурлал үүрд энэ тэр гээл худлаа худлаа хөөрөөл. Миний зүгээс бол байдаг гэж боддог гэхдээ олон янзын хайр байгаа л байх. Харин үүрд мөнх энэ тэр гэдэгтэй нь бол санал нийлдгүй(хосуудын хувьд ш дээ). Хараад байхнаа ойр хавийн таньдаг мэддэг нөхдүүдийн хайр дурлалын асуудал их адармаатай байхын кк. Нэг жишээ ярья.
Манай найзын найз гадагшаа явжилдээ. Энд байхдаа нэг найз бүсгүйтэй байсын байна. Тэр 2 хоорондоо жигтэйхэн сайн, ёстой л кинонд гардаг шиг романтик тийм лаг дотно хайртай дуртай байцгааж. Тэгээл яахав салах ёс энэ тэр хийх гэж бөөн юм болжийсон гэжийгаа. Тэгээл жил өнгөрсний дараа 2улаа 2 талд нэг нэг хүнтэй болцгооцон гэсэн. Энэ бол энгийн л нэг жишээ. Найз нөхдүүд маань ихэнх нь хань ижилтэй болцгоож байна. Тэгээл араар нь тавиад л хмм. Уур хүрмээр. Ингэхээ больсон чинь дээр баригдвал яана гэхээр болкун байна шдээ л гэхээс онцын гойд хариу хэлкү. Чи ч гэсэн цагаа тулахаар адил л байна гэж донгосно. Тэд анх над шиг л бодолтой байцгаадаг гэсэн тэгээл дараа нь яадын бүү мэд. Оюутан ахуй цагтаа нэг охинтой уулздаг байлаа. Тэр охин тэгсэн найз залуутай болж таарчигаан, тэгээл надтай уулзаал,хамт байхад тэрэнлүүгээ найз нь гэртээ хичээлээ хийгээл байжина ч гэх шиг хогийн хогийн мсж бичнэ. Найз залуу нь өөр хол газар байдаг гэж авчийсан. Тэгжисна би чамд татагдаад байна аа ч гэх шиг. Нөгөө найз залуу нь хөөрхииий. Би тэр охиноос шууд л харьцаагаа тасалсан. Ингээд бодохоор хайртай байлаа ч үүрд мөнх байх нь юу л бол. Би чамдаа л хайртай чамайгаа үүрд хайрланааа гэдэг үгэнд итгэж болмооргүй байгааз. Гэхдээ яахав нэг нэгэндээ үнэнч насан туршдаа үргэлжилсэн тийм гоё гоё хайрууд зөндөө зөндөө байгаа л даа. Энэ бол зүгээр л ерөнхий массыг нь бодож бичиж байгаа хэрэг шүү. Салж сарних эсвэл өөр илүү хүн учирах энэ тэр гээд балай балай саад таарахгүй л бол гайгүй л байхалдаа. Та нар юу гэж бодцгоожийно доо?

Амьдрал шудрага бус

Амьдрал шудрага бус байдаг энэ тэр гээд л янз бүрийн юман дээр яриал байдаг. Тэгсэн ойрдоо амьдрал нээрээ жоохон сонин санагддаг болжино. Хорвоо ертөнц миний сэтгэл санаа, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг нэг л тоохгүй байх шиг. Олон найз нөхөд гэр бүл гээд зөндөө байгаа ч ганцаардаад ч байгаа юм шиг. Бодоод байсан чинь миний амьдрал нэгэн хэвийн цикльд орчихсон байхын. Өглөө нойрмогдуухан босоод ажилдаа нэг л буудал дээрээс, нэг л янзын л микрүүдэд суугаад, нэг л чиглэл рүү бүр нэг л замаар ажил-гэр-ажил-гэр, хааяаа ажил-гэр-ажил-party-гэр-ажил-гэр нэг иймэрхүү өнгөрсөөр. Гэхдээ энэ одоохондоо л гэж найджина. Би аз жаргалаар дүүрэн тийм л сайхан амьдралыг л хүсдэг. Одоо ч тийм аз жаргалгүй амьдраад байгаан биш л дээ. Зүгээр л урьдын сэтгэл хангалуун юунд ч санаа зоволгүй явдаг байсан сайхан үе маань алга болцым шиг. Хаашаа ч юм гадаадын нэг улс руу гэнэт л явчмаар санагджишүү. Тэгээд бүхнийг шинэээр эхлээл, өөр олон шинэ шинэ найз нөхөдтэй болоол ккк. Тэгүүл амьдрал сонирхолтой байна байхдаа. Ер нь амьдралд сайн сайхан хандах бүрт надад харин эсрэг хандаад байх шиг. Юм л бол хүмүүстэй муудчих гээл. Сүүлийн бүлэгт гэрлүүгээ харих болгондоо энэ нэг хэдэн микрийн кондукторуудтай хэрэлддэг ажилтай болжино боож үхмээр. 600,700 ч гэх шиг амандаа орсон тоогоо хэлэх юм. Ингээд тоочоод байвал зөндөө зөндөө юманд дургүй хүрчийнэ. Зөөөзө элдэв юманд бухимдаад байлгүй өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал намайг шагналтнуудын нэрснээсээ хасчихгүй байлгүй ккк.
Бүгдэд нь сайн сайхныг хүсье.