Wednesday, January 2, 2008

Уйтгартай шинэ жил

Компанийхаа шинэ жилийг эс тооцвол энэ удаагийн шинэ жил нэг л уйтгартай өнгөрөв. 31ний өдөр бараг ганцаарахнаа тэмдэглэх шахаад аргаан барж нилээн суудымдаа. Ядаж байхад тв-ээр олигтой юм ерөөсөө гарахгүй, бүр нэг тв шинэ жилийн хөтөлбөр байхгүй юм уу хаашаа юм тэр үеэр чинь жинхэнэ баярын мишээл энэ тэр ч гэх юму нэг тийм хөгжилтэй аятайхан юм гаргахын оронд "тв чат"(сүүлийн үед монголын тв-үүдээр моодроод байгаа) гаргачихаад л өнгөрөөх болтой юм. Тэгээд уйдсан хүн яахав жоохон хүмүүсийн мсжийг уншлаа. Зарим нь ч алж өгөх юм аа. Нэг жоохон хүү:
"Shine onii mend ohiduudaa taniltsii bi 14tei uneheer sak boy bna shuu. Aldavaa aldav!"
гэсэн байхын хэхэ. Миний утас ч ойрдоо дугарахгүй таг болсон байсан болохоор яадаг юм байна сонирхоод нэг мсж биччихлээ шүү. Тэгсэн яасан гээч хэхэ. 5 секунд болсон уу үгүй юу хүмүүс залгаад, дохиод мсжийг ч савж гарчийнаа. Хөгжилтэй л юм билээ. Мсжний дийлэнх нь бараг 90 хувь нь танилцы гэсэн байхын. Би уул нь нээх сүртэй мсж бичээгүй. Тэгэхээр одоо ч хүн амьтантай танилцах амархан болсон бололтой. Зурагтынхаа сувгийг сольж байтал жалинтино ч билүү жулинтино ч билүү нэг нөхрийн тоглосон кино гарч байна. Яагаав зөрүүд эрийг номхотгосон нь гээд инээдмийн кино байдаг даа. Гол дүрийн хос 2 гарч байгааг бодоход тэр киноны 2р анги байж ч мэднэ. Тэр муу тв чатаас болж эхнээс нь үзэж чадаагүй ч бас л хөгжилтэй гоё кино байсан. Миний өмнө нь үзсэн гээд байгаа "Зөрүүд эрийг номхотгосон нь" гэдэг кинотойгоо бараг л адил юм билээ. Нөгөө л гол дүрийн 2 чинь байр нь жоохон солигдчихсон маягтай. Өмнө нь үзсэн дээр бол эмэгтэй нь эрэгтэйнхээ араас гүйж эрэгтэй нь зөрүүдэлж байгаагаар гардаг шиг санагдаж байна. Харин энэн дээр эрэгтэй нь бардам, бүдүүлэгдүү, марзан хэвээрэй харин эмэгтэй нь нэг улсын гүнж болчихсон байсан. Тэгээд эмэгтэй нь биш эрэгтэй нь гүйж байгаамдаа. Үнэхээр хөгжилтэй гоё кино, би ч ганцаараа чанга чанга инээгээд л
овоо уйдсан сэтгэлээ баясгав. Ингэж байтал ашгүй хайрт эмээ минь ирж ганцаараа он гаргах шахсан намайг гялайлгасан даа.