Sunday, December 30, 2007

Friday, December 28, 2007

Ubuntu root login

Убунту линуксийг хэрэглэж байхад "root" эрхээр логин хийх хэрэг багагүй гардаг.
Наад зах нь л дэлгэцийн орчин дээр янз бүрийн файл ийш тийш нь хуулах гэхээр заавал terminal дээр sudo энэ тэр гэж root болсон маягтай болжийгаа л хийдэг. Хэхэ жижиг асуудал жишээ болгочихлоо. Гэхдээ убунту гээч нөхрийг анх хэрэглэж байгаа хүнд бол мэдэхэд илүүдэхгүй л болов уу. За за үг ихдлээ.

*************************************************************************************
Ямар ч байсан миний мэдэхийн 2 арга байна. Гэхдээ шал өөр аргууд биш цаанаа бол нэг л юм хийгээд байгаан.

Эхнийх нь

terminal-аа нээгээд
- sudo -s коммандыг ажиллуул /su болж байгаа ухаантай/
- passwd root
Ингээд root гэдэг нөхрийн нууц үгийг сольчихоод
- vi /etc/gdm/gdm.conf /файлыг нээж AllowRoot=false гэснийг true болгож засах/

Хоёр нь
root-ийнхээ нууц үгийг өгөөд Menu bar-ийн System->Administration->Login Window гэж ороод root login хийх гэснийг чагтлаад л болж байгаам даа.


Ингээл reboot хийнэ үү яана уу өөрөө л мэднэ дээ. Switch user хийсэн ч бараг болох байх дөө.

Tuesday, October 9, 2007

Ubuntu problem

Сайн байцгаана уу? Энүүгээр орж ирээгүй уджээ. Өмнө нь Ubuntu Linux-ийг хэрэглэхээр боллоо энэ тэр гээд нэг юм бичиж байсан. Тэгээд ашиглаж л байгаа л даа. Гэтэл гэрийнхээ
тооцоолуурт суулгах гэсэн боловч "/bin/sh: can't access tty ; job control turned off" гэсэн асуудал гараад ерөөсөө суудаггүй. Олон ч удаа google-дээд янз бүрээр үзсэн ч олигтой болоогүй юм. Ямар ч байсан hardware-тай холбоотой асуудал гээд байсан. Хүмүүсд мэр сэр тулгардаг юм билээ. Ингээд 6.06 рилийзийг нь оргиналь сд-ээр нь олж аваад суулгалаа зүгээр болдымдаа. Тэгээд оргиналь сд л болох юм байна гэсэн ойлголт аваад 7.04-өө захиаллаа. СД ч ирчихлээ, суулгасан чинь бас л нөгөө асуудал хэвээрээ байх юм. Ингээд болж байгаагаар нь 6.04-өө л суулгъя гээд суулгачихлаа. Миний пс-ний тэжээлийн блок муудчихсан байсан юм, тэрийгээ солиод бас CPU Cooler-ээ, ID cable-аа ч сольчихлоо. Юу ч гэсэн гомдлын мөр гээд нөгөөдөхөө суулгасан чинь ямар ч асуудалгүйгээр өнөө маягтай Ubuntu 7.04 суучихсан шүү. Ингээд бодохоор та нарт зөвлөхөд:
Хамгийн түрүүнд тэжээлийн блок, ID cable асуудалгүй ажиллаж байна уу гэдгийг шалга!! Ямар нэг асуудал байгаа л бол засуул эсвэл соль.

Friday, August 3, 2007

Ubuntu-ийн хэрэглэгч болчихлоо



Windows-оос салж Unix-руу урагшаа энэ тэр гээд сүржин гарчигтай бичлэг бичээд байсан чинь санамсаргүй Ubuntu Linux хэрэглэхээр сэтгэл шулуудчихлаа. Гайгүй юм сурсан хойноо л FreeBSD энэ тэрийг хэрэглэдэг болохоос. Ubuntu-ийн юм бүгд л их таалагдлаа. Суулгахад хялбар, interface сайтай гээд л. Харин суулгасан хойноо элдэв янзын программуудыг нь суулгалаа. Windows-ийг бодвол программ хангамжаар сууна гэсэн ойлголт бараг байхгүй шүү. Тэгээд ихэнх программууд нь үнэгүй байна гээч. Ер нь unix,linux-ийн программ хангамжууд нь ихэвчлэн opensource байдаг юм. Ингээд linux дээрээ ажилынхаа орчныг бэлдэх санаатай java,tomcat,mysql энэ тэрийг суулгаж эхэллээ. Java суулгаад дараа нь орчны хувьсагч зарлана гэдэг дөнгөж хэрэглэж байгаа надад яггүй асуудал юм байна. Шийдчихээрээ заавал бичнээ. За ямар ч байсан Ubuntu үнэхээр дажгүй санагдаж эхэлж байна. Зарим нэг хүмүүс мэдэхгүй байж магад хэдэн холбоос доор тавьлаа.

Saturday, April 14, 2007

Windows-оос салж Unix-руу урагшаа


Windows-оос бүр мөсөн салж unix-ийн бүлийн эсвэл linux-ийн бүлийн үйлдлийн системд шилжих юмсан гэж их боддог байсан юм. Одоо хэрэгжүүлж эхлэх болсон юм шигээ. Уул нь IT-ийн мэргэшсэн хүн unix,linux бүлийн үйлдлийн системүүдээс мэддэг хэрэглэдэг байвал их сайн мэргэжлийн бус нөхдөөс ялгарах бас нэг давуу тал гэж би нэг хүнээс сонсож байсан юм байна. Миний хувьд unix төрлийн үйлдлийн систем болох FreeBSD6.2-ийг суулгадаг юм билүү гэж бодож байна л даа. Гэхдээ одоохондоо windows-oos бүрэн салж чадахгүй байх. Эхний ээлжинд суралцах дадлагажих зорилгоор windows-той давхар суулгахаас. Ер нь манайхан компьютер гэхээр л старт цэс бүхий десктопоор л төсөөлдөг ш дээ. Би ч бас 10 жилд байхдаа тийм бодолтой байсан л даа. Гэхдээ ангийхныгаа бодвол компьютерт арай илүү сонирхолтой байсан болохоор одоо программ хангамжийн чиглэлээр суралцаад төгсөөд ажиллаж байна. Зарим хүмүүсийн блогоор зочилж байхад 10н жилээ төгсөхдөө л програмчлалын мэдлэгтэй ганц нэг программ бичиж үзсэн байх юм. Атаархмаар. Тэгтэл би(ихэнх монгол) word энэ тэр дээр жоохон юм шивхээс цаашгүй л байсан сан. Гэхдээ бүр надаас долоон дор хүүхдүүд ч байгаа л даа. Жишээ нь миний нэг найз компьютер гэдэг юмны тухай ямар ч төсөөлөлгүй, түүнийг бараг хуруу дарам л ашиглаж байсан. Гэтэл одоо компьютерийн программ хангамжийн чиглэлээр маш сайн сураад төгсөх гээд явж байна. Заавал эрт сурсан нь заавал сайн байдгийн биш л дээ. Эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр уртаа гэдэг үг байдаг байхаа. Тийм болохоор би хичээх л юм бол өөрийн хүссэн мөрөөдөлдөө хүрэхэд тийм ч хол биш байна гэж боддогийн. Би заавал маш сайн программист болно оо.(бас админ) За анх ярьж байсан зүйлээсээ нилээд хадуурчлаа. Монголын юникс хэрэглэгчдийн холбоо юниксийн гарын авлагыг нь орчуулж дууссан байна. Одоо юникс хэрэглэгчид олширно гэж найдаж байна. 1960 аад оны сүүлчээр юникс үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичсэн түүхтэй юм билээ. FreeBSD-ийг манайхан бяцхан чөтгөр гэдгийн билээ гэхдээ яг тэгж дууддаггүй л дээ. Лого нь чөтгөрийн зураг байдаг болохоор тэр байх. Ер нь бол тэр чигээрээ юникс гэхэд болно. Учир нь Юниксийг Белл лаборатори Berkely Их сургуультай хамтран хөгжүүлж байсан юм байна л даа. Тэгсэн сүүлд салаад нэрээ авах болж бөөн маргаан гарсан байхын. Шүүхээр Berkely Их сургууль UNIX гэх нэрийг хэрэглэх эрхгүй болсон байна. Тэр үед юниксийн кодын 70%-ийг Berkely Их сургууль, 30%-ийг нь bell lab-ийн программистууд бичсэн байж. Ингээд Berkely Их сургуулийн программистууд
үлдсэн 30%-ийн кодоо 2 жилийн турш бичээд FreeBSD(Free Berkely Software/Standard Distribution) гэж нэрлэн гаргасан байна. Ийм болохоор нэр нь л өөр болохоос яг л UNIX
юм. Юниксийг хэрэглэж эхэлснээс хойш гуч гаруй жил өнгөрсөн ч компьютерийн ертөнцийн хамгийн хүчирхэг, өргөн хүрээтэй мөн уян хатан үйлдлийн систем (OS) хэмээн тооцогдсоор ирсэн байна. Юникс үйлдлийн системийг хэд хэдэн програм зохиогчид нэг компьютерт зэрэг хандаж түүний нөөц боломжийг ашиглахад зориулан зохиосон байхын. Энэ үйлдлийн систем бүх хэрэглэгчийн гарнуудаас /keyboard/ ирж байгаа командууд, үүсгэгдсэн бүх өгөгдлийг хянаж хэрэглэж буй хүндээ ганцаараа ашиглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэжүга. Хэдийгээр юниксийг програмистууд програмистууддаа зориулан зохиосон боловч энэ нь чадавхилаг, уян хатан учраас бизнес, шинжлэх ухаан, боловсрол болон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон юм байна. Би ажил дээрээ Fedora6.0 гээд бас нэг линуксийн тархац гэгдэх үйлдлийн системийг хэд хэдэн машин дээр суулгаж үзлээ. Fedora-ийн GUI надад их таалагдсан. Одоо өөрийн машин дээрээ FreeBSD, Fedora, Windows 3-ийг суулгаад ажиллах санаа байна. Windows дээр ажилладаг бүх л программаа fedora, freeBSD-ийн адил программ хангамжаар солиход л windows-оос салж байгаа нь тэр гэж бодож байна. За ингээд бичлэгээ энэ хүрээд өндөрлье харанхуй болж байна гэрлүүгээ гэлдрэх боллоо. Дараа FreeBSD, Fedora-ийн талаар мэдсэн сурсан зүйлээ блогтоо бичиж байх болно оо.

Wednesday, April 4, 2007

Барцад арилаагүй л байна

Новш гэж дөнгөж өчигдөрхөн утсаа гээчихлээ. Ойрдоо би их бүтэл муутай, барцадтай байгаад байх юум даа. Уул нь утсаа гээхийн өмнө гандан орж ном уншуулсан л юм л даа.
Өмнө нь за байз 3-р курст байхдаа компьютерийнхоо процессорыг алдчихсан юм.
Ээж ламд үзүүлсэн чинь хулгайн бузар туссан байна гэж хэлсэн байх юм. Тэр үедээ л их үнэтэй($) авч байсан болохоор их л харамсаж байсандаа. Ер нь алдсан зүйлийнхээ араас харамсах хэрэггүй гэж хэлдэг нь үнэний ортой бололтой. Тэгээд л тэр хулгайн бузар гээч нь болсон юм байлгүй байнга л юмаа хаяж гээгээд л. Анх би чинь nokia3310 барьдаг байлаа их л гоё утас байсан даа хөөрхий хэхэ. Айлд цэнэглэж байгаад алдсан юм. Дараа нь sony ericsson T630 барилаа. Тэр үедээ л од утас байлаа. Гоё байж дээ. Харин энэ утас надад их тэссэн юм. Байнга л алдах шахаад л байдаг байсан даа. Дараа нь тэгээд цуврал барцад үргэлжилсээр бас л алдчихлаа. Гэхдээ би биш дүү алдсан л даа. Гэхдээ л надад л тохиолдож байгаа барцад. Харин азаар хулгайчийг нь олсон шүү. Цагдаагийн академийн төгсөх курсын нэг найз ах байдаг байлаа. Тэрэндээ хэлж байгаад илрүүлсэн дээ. Монголын цагдаа үнэхээр сайн, тэр ахаараа цагдаа нарын талаар их л яриулдаг байж билээ. Ингээд хулгайчаас мөнгөө гаргуулж аваад(миний утсыг зарчихсан байсын) дээр нь хэдэн цаас нэмж байгаад Sony Ericsson K700i-ийг авлаа. Тэгээд дүүтэйгээ сольж барьж байгаад бас л ээлжит барцад үргэлжилж дүүгийнхээ утсыг гээчихсэн юм. Үнээр харамсалтай гээсэн дээ. Ажлынхаа нэг залуутай сансарлуу ажлаа тараад явж байсан юм. Замд хайлаад дуусч байгаа мөсөн дээр халтирч оочоод хармайнаас унасан юм шиг байгаан. Би гэж мангар унасан газраа эргэж харалгүй босоод л явчихгүй юу. Ингээд дүүгийнхээ утсыг алдсан хүн чинь яахав дээ өөрийнхөө утсыг л өгөх болж байгаа юм даа. Уул нь дүүгийн утас минийхийг бодвол арай илүү, камер энэ тэр сайтай бас багтаамж ч их болохоор ажил дээрээ жоохон бичлэг хийх санаатай сольсон хэрэг. Үнэн гайтай би анх солихдоо их олон юм донгосч байсан юм. "Чи миний утсыг гээчив, алдчив тэгвэл энэ утас чинь минийх болно шүү дээ" гээд л. Монгол хүн амны билэгээс ашдын билэг гэж ярьдаг яг үнэн бололтой. Ингээд одоо утасгүй нэг эрхтэнээсээ салсан аятай л явж байна даа. Удахгүй нэг хямдхааан утас олж барьдаг юм билүү гэж бодож байна.

Saturday, March 17, 2007

"Эхлэл" бичлэгийн үргэлжлэл юмуу даа

За энэ бичлэг дээр юм нэмнэ гэж бодож байснаараа нэмж байна. Ингэхэд энэ миний суулд ажилласан төсөл маань баларах шахсан. Нэрийг нь дурьдаад яахав. Ер нь энэ төсөл эхэлснээсээ аваад нилээн олон технологи ашигласан юм. Анх JSP(Java Server Pages) дээр хийгдэж эхэлсэн юм, тэгж байтал Stripes гээд аятайхан framework-оор хийхээр боллоо. Ингээд Source Code-оо Stripes маягийн болгох ажил гарч Stripes-ийг баахан судалсан сан. Тэгж байтал бас л болдоггүй ээ. Манай төслийн зөвлөгч програмист Эрка ах(Ер нь бол энэ төсөл дээр 3 л хүн ажиллаж байлаа): Наадахаа больчих ерөөсөө php ашиглаад бэлэн framework байдаг юм тэрүүгээр хийчих цаг бага байгаа болохоор тэр нь дээр гэлээ. Ингээд бүр шал ондоо хэлээр(PHP) хийх болдог юм байна. Тэгээд WordPress гээд бас нэг блог энэ тэр хийдэг Framework ашиглах болж дахиад л эхнээс нь судлаж эхэллээ. Ингэж баахан явж байгаад дахин өөр нэг Framework ашиглахаар боллоо энэ нь oscommerce байсан юм. Харин энэ удаа бид хоёр oscommerce дээр ашгүй нэг хүнд үзүүлэхээр аятайхан юумтай болж санаа амарлаа. Одоохондоо интернетэд байршуулаагүй байна. Гэхдээ бид хоёрт алдсан юум байхгүй гэж боддог. Учир нь тэр янз янзын технологи framework-уудыг судлах боломж гарч их ч зүйл сурсан даа. Ер нь тэгээд ecommerce сайтыг яг эхнээс нь өөрөө хийнэ гэвэл тийм ч амархан хийчихдэггүй юм байна лээ мөнгө санхүү, төлбөр тооцоо гээд олон чухал зүйлүүдтэй болохоор хамгаалалт сайтай байхгүй бол хакердуулж баларвал бүүр хачин юм болно биз. Манай зөвлөх программистийн хэлснээр бол oscommerce гэхэд л гадны том том програмистууд 5-6 жил хийж байж нэг иймэрхүү framework-той болсон байхын. Ингээд энэ гонжигор урт бичлэгийн үргэлжлэлээ дуусгая даа.
Сохирхуулахад энэ төслийн явцад судалсан framework-уудийн холбоос:
1. JSP(Java Server Pages)
2. Java Stripes
3. WordPress(PHP)
4. Oscommerce(PHP)

Monday, January 15, 2007

Гараа ...

Сайн байцгаана уу? Миний блогт зочилдог, зочилдог болох бүх хүмүүсдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Блогоо нээснээс хойш ойрын хэдэн сар бичлэг нэмсэнгүй удчихлаа. Би нэг төсөл дээр ажиллаж байгаа юмаа. Ингээд тэрнийхээ талаар жоохон юм бичимээр санагдлаа. JSP(Java Server Pages) дээр хөгжүүлж байгаа юм л даа. Ер нь бол энэ миний 2 дахь төсөл гэж байгаа. Өмнөх нь бас л JSP дээр хийгдсэн л дээ. Анх USI компанид ирчихээд их л даруу бараг л суудлаасаа өндийлгүй өдрийг бардаг байснаа нуух юун. Ер нь би тиймэрхүү бишүүрхүү зантай л даа танихгүй хүмүүсийн орчинд орчихоор нэг л биеэ бариад байдаг юм. Энэ бол миний нэг томоохон дутагдлуудын нэг байх. Хүн ер нь танидаг ч бай танидаггүй ч бай бусадтай нийтлэг нээлттэй хандаж харьцах нь нилээн хэрэгтэй зүйл юм шиг байгаан. Гэхдээ зарим тохиолдолд дув дуугүй байх нь дээр байх үе байдаг л юм. Жишээ нь би уурлахаараа эсвэл өлсөхөөрөө дув дуугүй болчихдог. Тэр нь ч дээр. За гол сэдэвтээ оръё. Тэгээд би нэг их удалгүй "mineral" гэх ашигт малтмалын лиценз олголтыг онлайн байдлаар хэрэгжүүлэх төслийн багт орж ажиллах завшаан олдсын. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас захиалсан төсөл байлаа. За байз хэдэн хүнтэй байлаа даа Балжинням ахлагчтай 7-8 хүн байсан юм байна. Миний хувьд ч энд ороод удаагүй байж төсөлд багтчихдаг сайн л хэрэг байлаа. Тэгээд багаараа хурлаа хийгээд ажилаа хуваарилж аваад л ажиллаж гардаг юм байна. Би ч өмнө нь JSP дээр web хийж үзээгүй байсан болохоор итгэл муутайхан л ажилаа хийж эхэлсэн сэн. Гэхдээ над шиг анх удаа jsp дээр ажиллах гэж байгаа хүн олон байсан л даа. Би тухайн web-д шинээр бас нэг эрх бүхий мененжер эрхтэй хэрэглэгч нэмж түүний хийх үйлдлүүд бас бус хязгаарлалт энэ тэрийг хийх боллоо. Хийх зүйл нь бол тэр Менежер гээд байгаа нөхөр сайтад ороод ямар нэгэн засвар хийх боломжгүй зөвхөн харах ажиглах үйлдэл хийх байлаа. Гэхдээ Админ юу харж байна тэр болгоныг харж чаддаг байх ёстой байлаа. Эхний өдөр өдөржингөө л тэр ажилтайгаа ноцолдлоо, нэг л бардаггүй ээ. Би ч их л амархан шантарч, ээждээ: би ер нь энд ажиллаж чадахгүй юум шиг байна, анхны өгсөн даалгаварыг нь ч хийж чадсангүй өдөржингөө юм боллоо гэлээ. Ээж намайг төгсөөд мэргэжилээрээ ажиллахгүй юум бол Солонгос явуулж ажил хийлгэнэ гэж нэг цухуйлгаж байсан болохоор би ч ерөөсөө Солонгос явъя гээд хэлчихлээ шүү. Би өөрөө бол тийшээ явах их дургүй л дээ, сурсан мэдсэн зүйл шал хэрэггүй болчих юм шиг тэгээд ч тийшээ явж мөнгө олно гэдэг түр зуурын амиа аргалсан л хэрэг. Ээж ч тэг тэг л гэж байна. Ингээд л би гэдэг хүн чинь солонгос явахаар боллоо. Маргааш нь ажил дээрээ ирчихээд менежерт үдээс хойшхон л хэлье гэж бодож байлаа. Тэгээд нөгөө ажилаа юу ч гэсэн хийж байя гэж бодоод хийлээ шүү. Тэгсэн үдээс хойш гэхэд нөгөө ажилыг чинь овоо хийгээд бараг дуусгачихав. Би ч бөөн баяр. Ер нь болох л юм байна шүү дээ гэсэн бодол төрөөд их л урам орж байна шүү. Тэгээд солонгос явахаа ч больж үргэлжлүүлэн ажилласан даа хөөрхий(инээв). Одоо бодоход нэг их сүртэй баярлаад байхааргүй л эд байсан л даа зарим нэг хүмүүсийн бол инээд нь хүрэх л байх. Гэхдээ би чинь программчлалын тал дээр арвин туршлагасаад байх юм бага web гэвэл зүгээр л нэг static web сонирхлоороо хийж байсан, тэгээд ер нь дандаа л Delphi дээр юм хийж байснаас биш С эсвэл JAVA гэсэн хэлнүүд дээр дорвитойхон том code бичиж байсан биш аргагүй л хэрэг. C дээр code бичих нь бичиж л байсан л даа. Гэхдээ хангалттай хэмжээнд биш гэж бодож байна. Java-г бол энд ороод л сурч байгаа. Гэхдээ java их боломжийн санагдсан. Ер нь их дээд сургуулиудад Delphi, Visual Basic ...-ийг заахгүй байсан нь дээр юм шиг санагддаг юм. C ч юумуу эсвэл java ер нь доод түвшиний л хэлийг дорвитойхон, маш сайн орвол зүгээр. Дээд түвшиний хэлийг бол аяндаа л сурчихна. За бичиж байсан сэдвээсээ нилээн хазайчихлаа. Одоогийн төсөл маань "EEC"(Electronic E-Commerce) гэсэн нэртэй л дээ. Анхандаа Энхтүвшин ахлагчтай 5-6 хүн байсан юм. Одоо би нэг хөгжүүлэгчтэй хоюулахнаа л үлдлээ. Өмнөх төслийг бодвол бүх зүйлийг эхнээс нь эхэлж хийх хэрэгтэй байлаа. Гэхдээ өмнөх төслөөс авах юм зөндөө л байсан л даа. Өчүүхэн зүйл мэт боловч энэ төслийг хийлцэж байх явцад гарсан асуудлууд, шинээр мэдсэн зүйлсээ бичье. JSP болон java энэ тэр дээр анх удаа хөгжүүлэлт хийж үзэх гэж байгаа, анхлан суралцагсад болон мэргэжилийн бус(Программчлалын хэл сонирхогч) нөхдүүдэд хэрэг болж юуны магад. Алдсан оносон, буруу зөрүү бичсэн юум гарч магадгүй засаад өгөөрэй. Comment эсвэл Mail бичвэл их баярлах болно оо.

Юуны өмнө аливаа програм хөгжүүлэхдээ орчиноо сайн бэлдэх хэрэгтэй байдаг.

Суулгах программ болон tool-үүд:(Эдгээр нь миний ашигласан tools. Өөр tool ашигласан ч болох юм шүү!)

1. JDK(Java development Kit)
3. Apache TomCat last version http://tomcat.apache.org
4. My SQL Server5.0 http://dev.mysql.com/downloads
5. Tortoise Subversion(SVN) http://subversion.tigris.org/

Товчхон
Java
Үүсэл нь 1991-1993 оноос эхэлсэн бөгөөд сонирхуулахад энэ хэл анх java биш oak гэсэн модны нэртэй байсан юм билээ.

Java-г анхлан зохиогчид: "Green" багийнхан

Java-г үзэх шалтгаан
1983-1995 хүртэл хамгийн гол хэл нь C++
болж байлаа. Хэрэглэгчид дуу, дүрс, кино, сүлжээ бүгдийг нь хамарсан компьютер болон энгийн төхөөрөмжүүдийн алинд нь ч ажиллаж чаддаг универсиаль хэл хэрэгтэй болж эхэлсэн юм байх. Программ бичих гэсэн ойлголт нь зөвхөн нэг компьютер дээр ч биш бүхэл дэлхийг хамарсан сүлжээнд ажиллах ёстой боллоо. Интэрнэтэд олон төрлийн компьютерууд маш олон төрлийн үйлдлийн системтэйгээр ажилладаг. Тэдгээр дээр үл хамааран ажиллах шаардлага гарав. Жишээ нь: Персональ компьютер, Макинтош, Irix, Solaris болон бусад төрлийн компьютерүүд Windows, Unix, Linux, Mac үндэслэгдсэн олон төрлийн үйлдлийн системүүд ашиглагддаг. С++ дээр Windows-д зориулж бичсэн код нь Linux дээр ажилладаггүй гэх мэт асуудлууд гарч байв. 1995 онд гарсан JAVA нь энэ бүх асуудлыг шийдсэн. 2001 оны байдлаар АНУ-ын их сургууль коллежуудын 86% нь энэ хэлийг заадаг болсон байна.

JDK(Java Development Kit)Жава хөгжүүлэх багаж
гэдэг нь Жава хэл дээр программ бичихэд хэрэг болдог программ бөгөөд энэ нь жава эх кодыг хөрвүүлэлт хийж жава програм болгодог багаж юм.

JRE(Java Runtime Environment)Жава ажиллах орчин
жава хэлэн дээр бичигдсэн программуудыг ажиллуулах зориулалттай орчны програм юм.
Бүх төрлийн системд тус бүр нь зориулан гаргасан програмууд байдаг бөгөөд эдгээр нь Жава дээр бичигдсэн прогрммыг ямар ч үйлдлийн систем дээр ажиллах боломжтой болгож өгч байгаа юм.

Java суулгасны дараа орчины хувьсагчийг зарлах хэрэгтэй.
Ингэхийн тулд:
Start -> Control Panel -> System -> Advanced -> Environment Variables
System variables-Patch

Энэ үйлдлийн дараа patch дотороо ";" тэмдэг тавиад араас нь java суусан газрынхаа bin folder-ийн (c:\Program Files\java\jdk1.5\bin) замыг зааж өгнө. Ингээд java-aa зөв суулгасан эсэхээ шалгахдаа command-ийн мөрөөс javac гэсэн командыг ажиллуул.

Жавагаар програм хөгжүүлэхэд зориулагдсан олон програмууд байдаг.
- NetBeans
- Borland JBuilder
- JCreator
- Oracle JDeveloper

NetBeans
Энэ tool дээр баазтай ажиллах нь миний хувьд их амар санагдсан. Ер нь NetBeans нилээд зүйлсийг цогцоор нь шийдсэн юм шигээ. Apache Tomcat гэхэд л өөр дээр нь байдаг нэмж суулгах шаардлагагүй. Өөр бас зөндөө боломжтой байгаад байгаан судалж л байна. Eclipse дээр бол нэг юм хийх болгонд янзан бүрийн нэмэлт tool суулгах шаардлага гардаг юм билээ. Одоохондоо NetBeans-ийн сүүлийн хувилбар version 5.5 гэж байгаа.