Saturday, September 27, 2008

Мy hobby шүү

Зиаг сүүлийн бүлэгт motobike их хорхой хүргэх боллоо. Урьд нь яахав зүгээр л сонирхдог байлаа. Bike энэ тэрийг бол ганц 2 удаа сонирхлын журмаар л унаж байлаа. Харин орос палнета5, хужаа яав энэ тэрийг бол зөндөө л унадаг байсан л даа. Ер нь мотоцикл унахаар тэр оройноо нойр хүрдэггүй байж билээ. Маргааш нь унана гэхээс хорхой хүрээд л кк. Тэгсэн одоо bike гэдэг нөхөрийг нэг л унаж эдэлмээр санагдаад ерөөсөө болохоо байлаа кк. Тэгээд ч бензин үнэтэй, замын түгжрээтэй манайх шиг газарт одоо л хэрэг болоод байгаамдаа. Ер нь бол ямар моторын багтаамжтай энэ тэрээсээ болоод үнэ нь өөр өөр байгаад байгаан. 1000$-2000$ д бол лайтай гоёыг авч болно. Анх kawaski ZX6-г авъя гэж их бодож байлаа. Сүүлд найзынхаа зөвлөснөөр арай моторын багтаамж багатайгаас нь эхэлж авахаар сэтгэл шулуудлаа. Тэгэхгүй бол дөнгөж унаж байгаа над шиг нөхдүүдэд арай чангадна. Bike гэдэг чинь манайх шиг бүдүүлэг замын хөдөлгөөнтэй газар тоглоомны эд биш шүү дээ. Гэр бүлийн талаас ганц нэг эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч заавал авна гээл боджигаа. Аав ээж зөвшөөрөх янзгүй ээ. Хэхэ харин эмээ маань хамгийн их дэмжиж байгаа шүү. За за та нар тэгээд доорх зурагнуудыг үзээд над шиг мотоциклд сонирхолтой болчино дөөө.










Tuesday, September 23, 2008

Миний Убунту линукс


Убунту линукс гээч үйлдлийн системийн хэрэглээд нилээд хугацаа өнгөрчээ. Виндоузыг бодвол вирус энэ тэр гээд байхгүй амар л эд байгаа юм. Ер нь тэгээд unix linux ойлголттой л бол уг үйлдлийн системийг хэрэглэхэд нээх асуудал гараад байхгүй л болвуу. Суулгахдаа хамгийн гол нь файл систем(partition зүсэлт)-ийг нь л ойлгочихвол бусд нь бол амархан next next finish л гэсэн үг. Бусад тархацуудыгаа бодвол монголд толин сервер нь ажилладаг болохоо update энэ тэр нь хурдан их л таатай даа. Саяхан манай нэг найз хэрэглэж сурмаар байна гэхээр нь сонирхуулах журмаар өөрийнхөө бэлдэж тохируулсан Ubuntu 8.04 Hardy Heron-ний орчинг видео бичлэг хйигээд оруулчлаа. За тэгээд програмын гачигдал гэж бараг үгүй ямар нэг хөгжүүлэлт энэ тэр хийхэд асуудалгүй, нээлттэй үнэггүй программ хангамж ихтэй гээд дурьдаад байвал олон л юм байгаа. Анх үзэж байгаа хүнд бол ухаад баршгүй эрдэмийн далай гээд хэлчихэд буруутку байхаа. Миний хувьд ч мэдэхгүй шинэ шинэ зүйлс гарсаар, тэр болгоныг нь сурсаар л байгаа. Хэхэ За за олон үг нуршаад яахав. Асуумаар юм байвал сэтгэгдэл үлдээнэ биз дээ.

Монголын юникс/линукс хэрэглэгчид маш олон болтугай.

Sunday, September 7, 2008

Илүү илүү үйтүмэн илүү кк

За энэ жил чинь хүн төрөлхтөний эв найрамдал урлаг спортын аугаа их баяр болох олимп маань Хятадын Бээжин хотод ёслол төгөлдөр сайхан болж өнгөрсөөн. Монголчууд маань ч хийморлог байж 2 алт 2 мөнгө(Алт шиг) авцгаасан. Дараах бичлэгийг үзээгүй бол заавал үзээрэй ккк үнэхээр хөгжилтэй шүү.
Анхны алтаар монголчууд, хотол олноороо ард түмнээрээ үнэндээ л баярлаж байгаагүйгээрээ баярлаж өнгөрөөсөн. Талбай дээр хоромын дотор маш олон хүн цуглаж баярлалдаж, гудамжаар явах хүмүүс бүгд л баяр хөөртэй, машин тэрэг бол бүүр ч ярихын биш, янзтай байсаан. Хажуугаар Тамирчны алдар дууг чангаар орилуулсан машинууд явж өнгөрөхөд сэтгэл дотороос нэг юм хөөрөөд л догдлоод л кк. Харин боксын тэмцээнийг бол Үйтүмэн ахын тайлбарласнаар үзэх нь их кафетай сайхан, хөгжилтэй байсан даа. Хүн бүр л тэр Үйтүмэнг хараачээ гээд л кк. Мэргэжлийн хүн аргагүй л дээ. Үзэж амжаагүй нэг нь үзээрэй.