Wednesday, December 17, 2008

Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргье

Линуксийн директорыг share хийх

Linux хэрэглэж байгаа хүмүүсд директороо share хийх шаардлага зайлшгүй гардаг. Анх хэрэглэж байгаа хүнд бол яаж хэрхэн share хийдэг талаар багагүй мэдлэг дутах байх. Ер нь бол Samba server нь Linux үйлдлийн систем дээрх директорыг share хийх зориулалттай сервер гэдгийг та бүхэн мэдэх байх. Ингээд олон юм нуршилгүй зарим нэгэнд нь хэрэгтэй байх гэсэн үүднээс Samba server ашиглан хэрхэн директор share хийдэг талаар өөрийн бяцхаан туршлагаас хуваалцъя.

Би өөрөө Убунту линукс хэрэглэдэг болохоор энэ орчинд бэлдсэнээр бичих болно.

Эхлээд
sudo apt-get install samba samba-common
гээд дээрх пакетуудыг суулгачих.

Үүний дараа
/etc/samba/smb.conf файлын сүүлийн мөрөнд:

[shareDir]
comment = prmittedDir
path = /home/uka/shareDir
create mask = 0600
directory mask = 0700
force group = guests
valid users = guest


гээд нэмчих. Өөр олон хэрэглэгч нэмсэн ч болно шүү. таслал тавиал нэмчихнэ

valid users = guest,guest2

Дараа нь share хийсэн фолдер-тоо нэвтрэх хэрэглэгч үүсгэмээр байвал:

хэрэглэгч үүсгэх: useradd guest -m -G guests
Нууц үг үүсгэх: smbpasswd -a sambauser

Дараа нь шээр хийсэн директорийн тохиргоог хийх хэрэгтэй.

chown -R guest:guests /home/uka/shareDir
chmod -R 755 /home/uka/shareDir


Ингээд болоо. Үүний дараа яахав samba серверээ restart хийх хэрэгтэй.

sudo /etc/init.d/samba restart

За ингээл болоо. Бүгдэд нь амжилт хүсье.