Friday, January 18, 2008

GNU java change

Ubuntu OS-той машин дээр java5 суулгачихаад ажиллуулах гэхээр GNU java ажиллаад ядаргаатаад. Ер нь жавагийн олон версийг суулгачихаад яг аль нэгийг нь ажиллуулах хэрэг гарна. Дараах заавраар хийхэд асуудал гарахгүй болуу:

Ямар ч байсан ямар java ажиллаад байгааг шалгачих.

java -version

java version "1.4.2"
gij (GNU libgcj) version 4.1.1 20070105

Copyright (C) 2006 Free Software Foundation, Inc.
This is free software; see the source for copying conditions. There is NO
warranty; not even for MERCHANTABILITY or FITNESS FOR A PARTICULAR PURPOSE.

Иймэрхүү юм гарч байгаа бол GNU java ажиллаж байна.

Java суулгах талаар бичээд хэрэггүй байх.(хэрэгтэй гэвэл хэлнэ биз)

sudo update-alternatives --config java

гэхээр

There are 2 programs which provide 'java'.

Selection Command

-----------------------------------------------

* 1 /usr/lib/jvm/jre-1.4.2-gcj/bin/java

+ 2 /usr/java/jdk1.5.0/bin/java


ингээд терминал дээрээ аль жавагаа ажиллуулмаар байна тэрийгээ сонгоол болоо.

Шалгамаар санагдаж байгаа бол терминал дээрээ

javac
java -version

гээл үзчих. Ингээл болоо. Өөр асуух юм байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

XP Genuine no problem

Манайханд их таараад байдаг эд юм уу даа. Яагаад манайхан гэхээр, дандаа үнэгүй юм хэрэглэх дуртай болохоор тэр байх. Угаасаа windowsXP-ийг худалдаж аваад хэрэглэж байгаа газар гэж л лав дуулаагүй. Гэхдээ байгааг үгүйсгэж байгаа юм биш. Манай найз л гэхэд солонгос явчихаад надаас XP СД өгч явуулаач гэж гуйж байсын. Тэнд нь зөвхөн лицензтэйг нь л борлуулдаг болохоор их үнэтэй байдаг гэжүга. Тэгсэн манай энд 1500-аар л бичүүлээд авчихна.(Үнэгүй ч авна)За за нэг мэдсэн хадуурч эхэлж байх шиг байна гол юм аа л бичье. XP чинь сууснаасаа хойш баахан update хийдэг. Тэгж байгаад genuine гээд package update хийх хэрэгтэй болно. Хэрэв лицензгүй XP хэрэглэж байгаа бол үүнээс хойш update хийгдэхээ больж үйлдлийн систем чинь асах болгондоо genuine анхааруулга гараад л ядаргаатай болчихдог. Тэгвэл дараах алхамаар тэрнийг алга болгоорой. Хялбархан ч гэсэн зарим нэг нь мэдэхгүй л байгаа байх.

1. F8 safe mode-оороо ороод
2. start->run - regedit.exe ажиллуулаад wgalogon folder-ийг устга
(Бүх хэрэглэгчээрээ орж устгах хэрэгтэй)
3. C:\WINDOWS директороосоо wga* түлхүүрээр хайлт хийж олдсон болгоныг устга
(Бүх хэрэглэгчээрээ орж устгах хэрэгтэй)
4. reboot

Ингээл болоо.

Sunday, January 13, 2008

The Rock vs Triple H

Хэхэ WWF-ийг багадаа ихээхэн хорхойсч үздэг байсын. Доор байгаа бичлэг чинь Rock & StoneCold VS Undertaker&TripleH нарын тулаан юм байгаан. Баасан, Ням энэ тэрд startSports гээд кабелийн сувгаар байнга гардаг байж билээ. Доор байгаа бичлэгийг 6.7р ангид байх үед үзэж байсан гэхээр бараг 7,8н жилийн өмнө үзэж байсан болж таарч байна. Цаг хугацаа ч урсчээ. Ангийн найзууд маань ч их үздэг байсан юм. Дараа нь анги дээр ирээд л ярьцгааж гарна даа. Зарим хүмүүс сайн ойлгохгүй шал худлаа гээл байдын. Энэ чинь зарим үедээ үзэгчдээ татах үүднээс шоу хийдэг байхгүй юу.

Яг бүсийн төлөө тэмцээн энэ тэр нь бол янзтай шүү дээ. Тэгээд алгасахгүй үзээд байхаар их гоёо. Одоо тэр, тэрэнтэй тулна гээд л ... Найзууд маань өөр өөрсдөө таалагддаг зодоончдын пен гэжуга. Ер нь Rock, Stone Cold, Triple H, Undertaker, Kane нарыг голцуу үзнэ. Миний хувьд Rock-ийг их шүтнээ. Бүр смак-ийг нь хүртэл дүүтэйгээ тоглоод буйдан дээр хийдэг байлаа. Смак гэдэг нь өөрсдийн хийдэг шалгарсан мэх нь гэсэн үг. Одоо Rock маань нохой зодооноо орхиод кино урлагт хүчээ үзэж байгаа. Та бүхэн The Scorpions king-ийг үзсэн л байлгүй. Би ч wwf үзээгүй удаж, санамсаргүй л youtubе-ээр тэнэж байгаад үзээд блог дээрээ тавьчлаа. Ямартаа ч энэ бичлэгийг бичиж байхад бага насаа дурсаад гоё л байлаа ккк.

Tuesday, January 8, 2008

Найзуудтайгаа хэзээ уулзах юм бол

За хө ойрын үед чинь юу болсын гэмээр их л сэтгэл дундуур өдрүүд өнгөрсөөр л байхын. Нээрээ бодоод байхнаа миний эргэн тойрны ойр дотны найзууд гэж хүмүүсээс ихэнх нь байхгүй байгаа юм байна шүү дээ. Бүгд л гадаадын сайхан гээд байгаа орныг зориод өгчээ. Ер нь би өөрийгөө найз олонтой гэж боддог юм. Уйтгарласан, ажил энэ тэр бүтэлгүй байгаа, эсвэл бүр бүх зүйл бүтэмжтэй сайхан байх тэр л үеүдэд найз нартайгаа уулзах үнэхээр сайхан байдаг байж. Найз нарын маань дийлэнх нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр/ажил хийхээр/ явсан байхым. Хэзээ ирэх юм бол бүү мэд. За за яаралтай явах болчлоо энэ бичлэгийг ингээд дуусгачий.

Saturday, January 5, 2008

Ubuntu mount

Ubuntu линукс, windows 2ийг зэрэг хэрэглэдэж байхад убунту автоматаар windows болон бусад partition-ийг таньчихдаг ч гэсэн. Гэнэт тог тасрах, windows-оо хэвийн унтраагаагүй эсвэл hibernate хийсэн тохиолдолд линукс дээр чинь нөгөө partition-ууд чинь орж ирэхгүй байгаад байгаа биз. Тэгвэл дараах байдлаар оруулаарай.
Эхний ээлжинд ntfs-3g package-ийг суулга. Гэхдээ суулгахгүй байсан ч болно л доо. terminal дээрээ
sudo mount -t ntfs-3g /dev/hdd1 /media/hdd1 -o force гээд хүчээр mount хийчих. Ингээд л болоо.

Wednesday, January 2, 2008

Уйтгартай шинэ жил

Компанийхаа шинэ жилийг эс тооцвол энэ удаагийн шинэ жил нэг л уйтгартай өнгөрөв. 31ний өдөр бараг ганцаарахнаа тэмдэглэх шахаад аргаан барж нилээн суудымдаа. Ядаж байхад тв-ээр олигтой юм ерөөсөө гарахгүй, бүр нэг тв шинэ жилийн хөтөлбөр байхгүй юм уу хаашаа юм тэр үеэр чинь жинхэнэ баярын мишээл энэ тэр ч гэх юму нэг тийм хөгжилтэй аятайхан юм гаргахын оронд "тв чат"(сүүлийн үед монголын тв-үүдээр моодроод байгаа) гаргачихаад л өнгөрөөх болтой юм. Тэгээд уйдсан хүн яахав жоохон хүмүүсийн мсжийг уншлаа. Зарим нь ч алж өгөх юм аа. Нэг жоохон хүү:
"Shine onii mend ohiduudaa taniltsii bi 14tei uneheer sak boy bna shuu. Aldavaa aldav!"
гэсэн байхын хэхэ. Миний утас ч ойрдоо дугарахгүй таг болсон байсан болохоор яадаг юм байна сонирхоод нэг мсж биччихлээ шүү. Тэгсэн яасан гээч хэхэ. 5 секунд болсон уу үгүй юу хүмүүс залгаад, дохиод мсжийг ч савж гарчийнаа. Хөгжилтэй л юм билээ. Мсжний дийлэнх нь бараг 90 хувь нь танилцы гэсэн байхын. Би уул нь нээх сүртэй мсж бичээгүй. Тэгэхээр одоо ч хүн амьтантай танилцах амархан болсон бололтой. Зурагтынхаа сувгийг сольж байтал жалинтино ч билүү жулинтино ч билүү нэг нөхрийн тоглосон кино гарч байна. Яагаав зөрүүд эрийг номхотгосон нь гээд инээдмийн кино байдаг даа. Гол дүрийн хос 2 гарч байгааг бодоход тэр киноны 2р анги байж ч мэднэ. Тэр муу тв чатаас болж эхнээс нь үзэж чадаагүй ч бас л хөгжилтэй гоё кино байсан. Миний өмнө нь үзсэн гээд байгаа "Зөрүүд эрийг номхотгосон нь" гэдэг кинотойгоо бараг л адил юм билээ. Нөгөө л гол дүрийн 2 чинь байр нь жоохон солигдчихсон маягтай. Өмнө нь үзсэн дээр бол эмэгтэй нь эрэгтэйнхээ араас гүйж эрэгтэй нь зөрүүдэлж байгаагаар гардаг шиг санагдаж байна. Харин энэн дээр эрэгтэй нь бардам, бүдүүлэгдүү, марзан хэвээрэй харин эмэгтэй нь нэг улсын гүнж болчихсон байсан. Тэгээд эмэгтэй нь биш эрэгтэй нь гүйж байгаамдаа. Үнэхээр хөгжилтэй гоё кино, би ч ганцаараа чанга чанга инээгээд л
овоо уйдсан сэтгэлээ баясгав. Ингэж байтал ашгүй хайрт эмээ минь ирж ганцаараа он гаргах шахсан намайг гялайлгасан даа.