Wednesday, April 4, 2007

Барцад арилаагүй л байна

Новш гэж дөнгөж өчигдөрхөн утсаа гээчихлээ. Ойрдоо би их бүтэл муутай, барцадтай байгаад байх юум даа. Уул нь утсаа гээхийн өмнө гандан орж ном уншуулсан л юм л даа.
Өмнө нь за байз 3-р курст байхдаа компьютерийнхоо процессорыг алдчихсан юм.
Ээж ламд үзүүлсэн чинь хулгайн бузар туссан байна гэж хэлсэн байх юм. Тэр үедээ л их үнэтэй($) авч байсан болохоор их л харамсаж байсандаа. Ер нь алдсан зүйлийнхээ араас харамсах хэрэггүй гэж хэлдэг нь үнэний ортой бололтой. Тэгээд л тэр хулгайн бузар гээч нь болсон юм байлгүй байнга л юмаа хаяж гээгээд л. Анх би чинь nokia3310 барьдаг байлаа их л гоё утас байсан даа хөөрхий хэхэ. Айлд цэнэглэж байгаад алдсан юм. Дараа нь sony ericsson T630 барилаа. Тэр үедээ л од утас байлаа. Гоё байж дээ. Харин энэ утас надад их тэссэн юм. Байнга л алдах шахаад л байдаг байсан даа. Дараа нь тэгээд цуврал барцад үргэлжилсээр бас л алдчихлаа. Гэхдээ би биш дүү алдсан л даа. Гэхдээ л надад л тохиолдож байгаа барцад. Харин азаар хулгайчийг нь олсон шүү. Цагдаагийн академийн төгсөх курсын нэг найз ах байдаг байлаа. Тэрэндээ хэлж байгаад илрүүлсэн дээ. Монголын цагдаа үнэхээр сайн, тэр ахаараа цагдаа нарын талаар их л яриулдаг байж билээ. Ингээд хулгайчаас мөнгөө гаргуулж аваад(миний утсыг зарчихсан байсын) дээр нь хэдэн цаас нэмж байгаад Sony Ericsson K700i-ийг авлаа. Тэгээд дүүтэйгээ сольж барьж байгаад бас л ээлжит барцад үргэлжилж дүүгийнхээ утсыг гээчихсэн юм. Үнээр харамсалтай гээсэн дээ. Ажлынхаа нэг залуутай сансарлуу ажлаа тараад явж байсан юм. Замд хайлаад дуусч байгаа мөсөн дээр халтирч оочоод хармайнаас унасан юм шиг байгаан. Би гэж мангар унасан газраа эргэж харалгүй босоод л явчихгүй юу. Ингээд дүүгийнхээ утсыг алдсан хүн чинь яахав дээ өөрийнхөө утсыг л өгөх болж байгаа юм даа. Уул нь дүүгийн утас минийхийг бодвол арай илүү, камер энэ тэр сайтай бас багтаамж ч их болохоор ажил дээрээ жоохон бичлэг хийх санаатай сольсон хэрэг. Үнэн гайтай би анх солихдоо их олон юм донгосч байсан юм. "Чи миний утсыг гээчив, алдчив тэгвэл энэ утас чинь минийх болно шүү дээ" гээд л. Монгол хүн амны билэгээс ашдын билэг гэж ярьдаг яг үнэн бололтой. Ингээд одоо утасгүй нэг эрхтэнээсээ салсан аятай л явж байна даа. Удахгүй нэг хямдхааан утас олж барьдаг юм билүү гэж бодож байна.