Wednesday, April 4, 2007

Барцад арилаагүй л байна

Новш гэж дөнгөж өчигдөрхөн утсаа гээчихлээ. Ойрдоо би их бүтэл муутай, барцадтай байгаад байх юум даа. Уул нь утсаа гээхийн өмнө гандан орж ном уншуулсан л юм л даа.
Өмнө нь за байз 3-р курст байхдаа компьютерийнхоо процессорыг алдчихсан юм.
Ээж ламд үзүүлсэн чинь хулгайн бузар туссан байна гэж хэлсэн байх юм. Тэр үедээ л их үнэтэй($) авч байсан болохоор их л харамсаж байсандаа. Ер нь алдсан зүйлийнхээ араас харамсах хэрэггүй гэж хэлдэг нь үнэний ортой бололтой. Тэгээд л тэр хулгайн бузар гээч нь болсон юм байлгүй байнга л юмаа хаяж гээгээд л. Анх би чинь nokia3310 барьдаг байлаа их л гоё утас байсан даа хөөрхий хэхэ. Айлд цэнэглэж байгаад алдсан юм. Дараа нь sony ericsson T630 барилаа. Тэр үедээ л од утас байлаа. Гоё байж дээ. Харин энэ утас надад их тэссэн юм. Байнга л алдах шахаад л байдаг байсан даа. Дараа нь тэгээд цуврал барцад үргэлжилсээр бас л алдчихлаа. Гэхдээ би биш дүү алдсан л даа. Гэхдээ л надад л тохиолдож байгаа барцад. Харин азаар хулгайчийг нь олсон шүү. Цагдаагийн академийн төгсөх курсын нэг найз ах байдаг байлаа. Тэрэндээ хэлж байгаад илрүүлсэн дээ. Монголын цагдаа үнэхээр сайн, тэр ахаараа цагдаа нарын талаар их л яриулдаг байж билээ. Ингээд хулгайчаас мөнгөө гаргуулж аваад(миний утсыг зарчихсан байсын) дээр нь хэдэн цаас нэмж байгаад Sony Ericsson K700i-ийг авлаа. Тэгээд дүүтэйгээ сольж барьж байгаад бас л ээлжит барцад үргэлжилж дүүгийнхээ утсыг гээчихсэн юм. Үнээр харамсалтай гээсэн дээ. Ажлынхаа нэг залуутай сансарлуу ажлаа тараад явж байсан юм. Замд хайлаад дуусч байгаа мөсөн дээр халтирч оочоод хармайнаас унасан юм шиг байгаан. Би гэж мангар унасан газраа эргэж харалгүй босоод л явчихгүй юу. Ингээд дүүгийнхээ утсыг алдсан хүн чинь яахав дээ өөрийнхөө утсыг л өгөх болж байгаа юм даа. Уул нь дүүгийн утас минийхийг бодвол арай илүү, камер энэ тэр сайтай бас багтаамж ч их болохоор ажил дээрээ жоохон бичлэг хийх санаатай сольсон хэрэг. Үнэн гайтай би анх солихдоо их олон юм донгосч байсан юм. "Чи миний утсыг гээчив, алдчив тэгвэл энэ утас чинь минийх болно шүү дээ" гээд л. Монгол хүн амны билэгээс ашдын билэг гэж ярьдаг яг үнэн бололтой. Ингээд одоо утасгүй нэг эрхтэнээсээ салсан аятай л явж байна даа. Удахгүй нэг хямдхааан утас олж барьдаг юм билүү гэж бодож байна.

4 comments:

  1. Chamd er ni utas tesehguinee. Chi joohnood utasaa ogson deer shuu. Ternii utasiig chi haysan yum bna shuu dee. Joohnoog chi deerelhevee. Odoo udahgui honhnii bayar ni boloh gej bgaa bizdee hezee bolno gej bna. Minii msg ordogguiee. Bais hiigeed l bolohoo baichihaad bh yum. Uchiriig ni olohgui yum. Zuv zugeer orj bgaa l bolohoo baichih yum.

    ReplyDelete
  2. ee yostoi balarsan yum, joohon bolgoomjtoi yavj bai, yor ni hun ooriin bolgoomj haihramjgui baidlaasaa l bolj hulgaid yumaa aldahm geeh geh metiin asuudal gardag gej bi huvidaa boddog. bi ch gesen yumaa zondoon hulgaid aldaj bsan, gehdee ene bugd minii anhaaral haihramjguigees bolson gej boddog, za tegeed hoishid bolgoomjtoi yavj bgarai, chamd amjilt husii ulam sain bichlegtei bolooroi.

    good luck> :)

    ReplyDelete
  3. To:Puujee
    Дүүгийнхээ утсыг хаясан юм чинь юу гэж утсаа өгөхгүй байж болох билээ өгөлгүй яахав цаадах чинь одоо миний утсыг барьж байгаа.Гэхдээ жожо-ийн утсыг хаясан нь зөв болсын. Хичнээн минийхээс илүү ч гэсэн минийх хажууд нь хамаангүй шинэ. Жожо-ийнх чинь хуучин утас бсан юм шүү дээ. За хам нь нэг хямдхаан утас авчихнаа тэгээд хэлнээ. За тэр ч яахав цаадахын чинь хонхны баяр 5 сарын сүүлээр болох байх аа.

    To:anonymous
    Чиний хэлдэг яахын аргагүй үнэн. Би шүтлэг муутай болохоор лам энэ тэрийг нэг их шүтээд байдаггүй Утсаа алдсан маань тэр хулгайн бузар гээчийг арилгаж ном уншуулсаны дараа болсон болохоор лам нар худлаа гэдгийг батлах маягтай барцад гэж бичсэн юм аa. Ер нь бол миний өөрийн хайхрамжгүй буруу үйлдлээс л болсон хэрэг. Гэхдээ л сүүлийн бацадын хувьд мөсний буруу ихээ хэхэ.

    Сэтгэгдлээ үлдээсэн та бүхэнд Ука талархав.

    ReplyDelete
  4. goy utas avaal gangaraad l ..., tegeed haychaad l baavalaad dahij lavaad l. Joohon lag yum tee chaavaas.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)