Tuesday, October 14, 2008

Амьдрал шудрага бус

Амьдрал шудрага бус байдаг энэ тэр гээд л янз бүрийн юман дээр яриал байдаг. Тэгсэн ойрдоо амьдрал нээрээ жоохон сонин санагддаг болжино. Хорвоо ертөнц миний сэтгэл санаа, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг нэг л тоохгүй байх шиг. Олон найз нөхөд гэр бүл гээд зөндөө байгаа ч ганцаардаад ч байгаа юм шиг. Бодоод байсан чинь миний амьдрал нэгэн хэвийн цикльд орчихсон байхын. Өглөө нойрмогдуухан босоод ажилдаа нэг л буудал дээрээс, нэг л янзын л микрүүдэд суугаад, нэг л чиглэл рүү бүр нэг л замаар ажил-гэр-ажил-гэр, хааяаа ажил-гэр-ажил-party-гэр-ажил-гэр нэг иймэрхүү өнгөрсөөр. Гэхдээ энэ одоохондоо л гэж найджина. Би аз жаргалаар дүүрэн тийм л сайхан амьдралыг л хүсдэг. Одоо ч тийм аз жаргалгүй амьдраад байгаан биш л дээ. Зүгээр л урьдын сэтгэл хангалуун юунд ч санаа зоволгүй явдаг байсан сайхан үе маань алга болцым шиг. Хаашаа ч юм гадаадын нэг улс руу гэнэт л явчмаар санагджишүү. Тэгээд бүхнийг шинэээр эхлээл, өөр олон шинэ шинэ найз нөхөдтэй болоол ккк. Тэгүүл амьдрал сонирхолтой байна байхдаа. Ер нь амьдралд сайн сайхан хандах бүрт надад харин эсрэг хандаад байх шиг. Юм л бол хүмүүстэй муудчих гээл. Сүүлийн бүлэгт гэрлүүгээ харих болгондоо энэ нэг хэдэн микрийн кондукторуудтай хэрэлддэг ажилтай болжино боож үхмээр. 600,700 ч гэх шиг амандаа орсон тоогоо хэлэх юм. Ингээд тоочоод байвал зөндөө зөндөө юманд дургүй хүрчийнэ. Зөөөзө элдэв юманд бухимдаад байлгүй өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал намайг шагналтнуудын нэрснээсээ хасчихгүй байлгүй ккк.
Бүгдэд нь сайн сайхныг хүсье.

2 comments:

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)