Tuesday, May 12, 2009

Шинэ хүн мэндлэв

Зиаг өчигдөр чинь нэг хүн шинээр мэндэлж хирэндээ л хөөрхөн пижигнэв. Яасан гэхээр, ажлаа тараад гэртээ очоод удаагүй байтал нэг сайн найз маань эхнэр төрөх гээд чи хурдан камер аваад хүрээд ир гээд. Тэгээл яарч очоод найзтайгаа уулзлаа. Ачаалал их ч юм уу бага ч юм уу бүү мэд төрөх газар нээх очиж байгаагүй болохоор мэдсэнгүй, ямар ч байсан 5, 6 аав болох залуус хүлээлгийн танхимд догдолсон, нүүрэнд нь баярын мишээл тодорсон байдалтай хүлээгээстэй. Манай найз ч бүр хөл нь газар хүрэхгүй тэрүүгээр чинь гүйгээд л хэхэ. Тэнд байгаа аавуудын ихэнх нь л эхнэрийнхээ дэргэд хамт байна гээд л эмч нарт чухам л захиад л гуйгаад л байгаа харагдсан. Уул нь хамт байлгадаг байж байгаад одооноос больсын байх. Учир нь шинэхэн аавууд маань сэтгэлийн хөөрлөөр давхиж ороод зарим нь нилээн хөгөө тарьдаг болтой. Өмдөндөө дусаадаг л гэнэ, муужирч унадаг л гэнэ, бүткү бүткү юм л болдгийн байх. Зарим нь ч гайгүй л байдаг байх л даа. Манай найз ч бас өө хамт байна гээд л бөөн халамж анхаарал. Тэр нь ч аргагүй л дээ. Эр нөхөрөө харахаар арай дээр байдаг байлгүй хөөрхий. Би ч найзыгаа жоохон цаашлуулж, за ороод хөгөө тарив муужирч унаж л нэг баларах вий энэ тэр гээл хэхэ бодлогын чанартай явуулжигаан. Бодлогын чанартай гэдэг нь яахав найзынгаа байхад нэрээ бодоод гүрийг гэж бодохгүй юу хэхэ. Зиа тэгж байтал төрхийн өрөө рүү орсон нэг залуу гарч ирлээ шүү. Царай нь сонин болцон, бага зэрэг инээмчмээ аядсанаа эвгүй юм бна шүү, аймар юм бна гээд л жоохон бажигадсан болтой гарч ирж бна. Тэгээл удаагүй байтал манай хүний ээлж ирдийн байна. Мань хүн ч сандарч мандараал орсон. Тэгснээ бичлэг энэ тэр хийснийг нь хархад овоо гайгүй байсан бололтой охинтой болсон гээд л нүүр дүүрэн инээгээл гарч ирсэн шүү хэхэхэ. Санамсаргүй байж байгаад нэг иймэрхүү юмны дунд 3 4 цагийг өнгөрөөчихөв. Ямар ч байсан бага зэрэг туршлага хуримтлуулав хэхэ. Ингээд харьж марих гэсээр байтал унтаж чадсангүй үүр цайлгадагийм даа хэхэхэ.

1 comment:

  1. аав болох сайхан шүү. Ука хурдлаарай go go

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)