Tuesday, December 23, 2008

linux сервер дээр гарсан асуудал

Linux сервер машин дээр гарсан асуудлаа хэрхэн зассан тухайгаа бичье. Бусдад нь тулгарч юуны магад.

За хөө Ажлын маань нэг Linux сервер машин гэнэт унаад(system down) сервисүүд нь асдаггүй ээ.

Тэгээд логийг нь хартал

fsck 1.40.8 (13-Mar-2008)
fsck.ext3: No such file or directory while trying to open /dev/hda2
dev/hda2:
The superblock could not be read or does not describe a correct ext2
filesystem. If the device is valid and it really contains an ext2
filesystem (and not swap or ufs or something else), then the superblock
is corrupt , and you might try running e2fsck with an alternate superblock:
e2fsck -b 8193
fsck died with exit status 8

гэсэн байхын. Хард диск л эвдэрч дээ, яаж юм хумыг нь сэргээнэ дээ гэсэн шүү юм бодож байгаад, ганц 2 юм шалгаж байтал

sudo fdisk -l

Device Boot Start End Blocks Id System
/dev/sda1 * 1 1912 15358108+ 7 HPFS/NTFS
/dev/sda2 1913 9729 62790052+ f W95 Ext'd (LBA)
/dev/sda5 1913 6374 35840983+ 7 HPFS/NTFS
/dev/sda6 6375 6623 2000061 82 Linux swap / Solaris
/dev/sda7 6624 6635 96358+ 83 Linux
/dev/sda8 6636 9729 24852523+ 83 Linux

дискүүд нь sda гэж гараад байлаа. Лог дээр бол hda гэсэн байгааз дээ. Эндээс л учрыг нь олсон юм.
хард дискний маань нэр нь хуучныхаараа биш болсон учраас fsck команд ажиллаж чадахгүй check хийж болохгүй байна гэсэн мэдэгдэл гарч бас mount хийж чадахгүй байна гэж бодоод, auto mount ийг нь хартал бүгд hda дискийг mount хийхээр тохируулагдсан байлаа.
sudo vi /etc/fstab
Үүнийг нь sda болгож өөрчилсн чинь харин зүгээр болчихсон. Харин ягаад диск нь hda=>sda болж хувирсныг мэдэж чадсангүй. Ямартай ч болохгүй байсан асуудал засагдав.
Бүгдэд нь амжилт хүсье.

6 comments:

  1. IDE port-toi hard diskuud n harin hda gej orj ireed harin SCSI hard diskuud n dandaa sda gej orj ireed baidiim bilee. Windows deerh partition-uudaa mount hiih geed tutorial haij baigaad ene tuhai olj medsiin :)

    ReplyDelete
  2. Алтай: Шинэ оны мэнд.
    Тулга: Аан тиймүү сурч мэдсэнээ хуваалцаж байгаарай. Баярллаа.

    ReplyDelete
  3. сайн уу? та надад fedora дээр C++ гын ямар нэг програм биччихээд түүнийгээ compiler хийдэг шиг програмаа fedoragiin gcc гээр яаж шалгадаг юм бэ? гэдгийг мөн gcc гын талаарх мэдээлэл өгөөч.

    ReplyDelete
  4. sain bna uu? yum asuh gsin, ubuntu-g tatad awchla i386.iso g n 8.10n iso file-g zadlad dvd der hulad suulgaj bolno biz de te, bas neg yum open office gj yu be? heled uguchbi elementarnii nuhuruu shan tailbarlad ug kk

    ReplyDelete
  5. Дэдэ: GNU С-ийн талаар эндээс хараарай. http://gcc.gnu.org/onlinedocs/ Ямартай ч Richard Stolman-ны гаргасан алдартай хөрвүүлэгч

    Мөнхгэрэлд: iso-оо двд рүү буулгах шаардлагагүй шүү. Зүгээр л CD-R дээр багтышдээ тийм шаардлага байхгүй. Open Office гэдэг бол ерөөсөө л Windows MS Office гэсэн үг.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)