Нэгэн залуу
Нэгэн залуу өөрийгөө нэгхэн сар амьдархаа мэджээ. Гэвч тэр үед залуу нэгэн бүсгүйд дурлаж амжсан байлаа. Харамсалтай нь тэр бүсгүйг танихгүй, бүр танилцъя ч гэж хэлж байгаагүй байв. Мань эр үлдсэн амьдралынхаа туршид тэр бүсгүйн ажилладаг байсан СД-ний дэлгүүрлүү өдөр бүр очиж СД авдаг байв. Түүний амьдралын сүүлийн нэг сар ч өнгөрч удалгүй тэр залуу бурхны оронд очжээ. Тэр залуугийн оршуулганы цайллаганд нөгөө дурласан бүсгүй нь яагаад ч юм уригдсан байв. Гэрт нь ирээд цайлж байхдаа санамсаргүй тэр залуугийн өрөөнд орж үзжээ, өрөөгөөр дүүрэн СД байв. Гэвч нэгийг нь ч талийгаач онгойлгоогүй байж гэнэ. Гэнэт нөгөө бүсгүй маш ихээр уйлжээ, учир нь тэр хүүхэн бүх хайрынхаа захиануудыг СД-ний хайрцаган дотор нь шургуулдаг байж. Ямар харамсалтай вэ? Ийм учираас та бүхэн үнэхээр хэн нэгэнд хайртай л бол түүнийгээ заавал хэлээрэй.
хэрэв эмэгтэй байгаад хүнд дурлавал түрүүлж хэлэх хэрэгтэй болохнээ. эрэгтэй нь юу гэж хүлээж авах бол доо гэж....
ReplyDeleteХэхэ эмэгтэй нь хэлж болийшт..би лав хэлж байсан..сонирхолтой юм байх чинь билээ хаха
ReplyDeleteХөөрхий залуу, ганц удаа ч болов нээчихгүй.
ReplyDeletehussen yumaa huleegeed bailgui, hurch boloh hemjeend ni hurtel tuushtai yavah heregtei sh dee.
ReplyDeletehuurhii zaluu azgui yumdaa
ReplyDelete