Monday, January 15, 2007

Гараа ...

Сайн байцгаана уу? Миний блогт зочилдог, зочилдог болох бүх хүмүүсдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Блогоо нээснээс хойш ойрын хэдэн сар бичлэг нэмсэнгүй удчихлаа. Би нэг төсөл дээр ажиллаж байгаа юмаа. Ингээд тэрнийхээ талаар жоохон юм бичимээр санагдлаа. JSP(Java Server Pages) дээр хөгжүүлж байгаа юм л даа. Ер нь бол энэ миний 2 дахь төсөл гэж байгаа. Өмнөх нь бас л JSP дээр хийгдсэн л дээ. Анх USI компанид ирчихээд их л даруу бараг л суудлаасаа өндийлгүй өдрийг бардаг байснаа нуух юун. Ер нь би тиймэрхүү бишүүрхүү зантай л даа танихгүй хүмүүсийн орчинд орчихоор нэг л биеэ бариад байдаг юм. Энэ бол миний нэг томоохон дутагдлуудын нэг байх. Хүн ер нь танидаг ч бай танидаггүй ч бай бусадтай нийтлэг нээлттэй хандаж харьцах нь нилээн хэрэгтэй зүйл юм шиг байгаан. Гэхдээ зарим тохиолдолд дув дуугүй байх нь дээр байх үе байдаг л юм. Жишээ нь би уурлахаараа эсвэл өлсөхөөрөө дув дуугүй болчихдог. Тэр нь ч дээр. За гол сэдэвтээ оръё. Тэгээд би нэг их удалгүй "mineral" гэх ашигт малтмалын лиценз олголтыг онлайн байдлаар хэрэгжүүлэх төслийн багт орж ажиллах завшаан олдсын. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас захиалсан төсөл байлаа. За байз хэдэн хүнтэй байлаа даа Балжинням ахлагчтай 7-8 хүн байсан юм байна. Миний хувьд ч энд ороод удаагүй байж төсөлд багтчихдаг сайн л хэрэг байлаа. Тэгээд багаараа хурлаа хийгээд ажилаа хуваарилж аваад л ажиллаж гардаг юм байна. Би ч өмнө нь JSP дээр web хийж үзээгүй байсан болохоор итгэл муутайхан л ажилаа хийж эхэлсэн сэн. Гэхдээ над шиг анх удаа jsp дээр ажиллах гэж байгаа хүн олон байсан л даа. Би тухайн web-д шинээр бас нэг эрх бүхий мененжер эрхтэй хэрэглэгч нэмж түүний хийх үйлдлүүд бас бус хязгаарлалт энэ тэрийг хийх боллоо. Хийх зүйл нь бол тэр Менежер гээд байгаа нөхөр сайтад ороод ямар нэгэн засвар хийх боломжгүй зөвхөн харах ажиглах үйлдэл хийх байлаа. Гэхдээ Админ юу харж байна тэр болгоныг харж чаддаг байх ёстой байлаа. Эхний өдөр өдөржингөө л тэр ажилтайгаа ноцолдлоо, нэг л бардаггүй ээ. Би ч их л амархан шантарч, ээждээ: би ер нь энд ажиллаж чадахгүй юум шиг байна, анхны өгсөн даалгаварыг нь ч хийж чадсангүй өдөржингөө юм боллоо гэлээ. Ээж намайг төгсөөд мэргэжилээрээ ажиллахгүй юум бол Солонгос явуулж ажил хийлгэнэ гэж нэг цухуйлгаж байсан болохоор би ч ерөөсөө Солонгос явъя гээд хэлчихлээ шүү. Би өөрөө бол тийшээ явах их дургүй л дээ, сурсан мэдсэн зүйл шал хэрэггүй болчих юм шиг тэгээд ч тийшээ явж мөнгө олно гэдэг түр зуурын амиа аргалсан л хэрэг. Ээж ч тэг тэг л гэж байна. Ингээд л би гэдэг хүн чинь солонгос явахаар боллоо. Маргааш нь ажил дээрээ ирчихээд менежерт үдээс хойшхон л хэлье гэж бодож байлаа. Тэгээд нөгөө ажилаа юу ч гэсэн хийж байя гэж бодоод хийлээ шүү. Тэгсэн үдээс хойш гэхэд нөгөө ажилыг чинь овоо хийгээд бараг дуусгачихав. Би ч бөөн баяр. Ер нь болох л юм байна шүү дээ гэсэн бодол төрөөд их л урам орж байна шүү. Тэгээд солонгос явахаа ч больж үргэлжлүүлэн ажилласан даа хөөрхий(инээв). Одоо бодоход нэг их сүртэй баярлаад байхааргүй л эд байсан л даа зарим нэг хүмүүсийн бол инээд нь хүрэх л байх. Гэхдээ би чинь программчлалын тал дээр арвин туршлагасаад байх юм бага web гэвэл зүгээр л нэг static web сонирхлоороо хийж байсан, тэгээд ер нь дандаа л Delphi дээр юм хийж байснаас биш С эсвэл JAVA гэсэн хэлнүүд дээр дорвитойхон том code бичиж байсан биш аргагүй л хэрэг. C дээр code бичих нь бичиж л байсан л даа. Гэхдээ хангалттай хэмжээнд биш гэж бодож байна. Java-г бол энд ороод л сурч байгаа. Гэхдээ java их боломжийн санагдсан. Ер нь их дээд сургуулиудад Delphi, Visual Basic ...-ийг заахгүй байсан нь дээр юм шиг санагддаг юм. C ч юумуу эсвэл java ер нь доод түвшиний л хэлийг дорвитойхон, маш сайн орвол зүгээр. Дээд түвшиний хэлийг бол аяндаа л сурчихна. За бичиж байсан сэдвээсээ нилээн хазайчихлаа. Одоогийн төсөл маань "EEC"(Electronic E-Commerce) гэсэн нэртэй л дээ. Анхандаа Энхтүвшин ахлагчтай 5-6 хүн байсан юм. Одоо би нэг хөгжүүлэгчтэй хоюулахнаа л үлдлээ. Өмнөх төслийг бодвол бүх зүйлийг эхнээс нь эхэлж хийх хэрэгтэй байлаа. Гэхдээ өмнөх төслөөс авах юм зөндөө л байсан л даа. Өчүүхэн зүйл мэт боловч энэ төслийг хийлцэж байх явцад гарсан асуудлууд, шинээр мэдсэн зүйлсээ бичье. JSP болон java энэ тэр дээр анх удаа хөгжүүлэлт хийж үзэх гэж байгаа, анхлан суралцагсад болон мэргэжилийн бус(Программчлалын хэл сонирхогч) нөхдүүдэд хэрэг болж юуны магад. Алдсан оносон, буруу зөрүү бичсэн юум гарч магадгүй засаад өгөөрэй. Comment эсвэл Mail бичвэл их баярлах болно оо.

Юуны өмнө аливаа програм хөгжүүлэхдээ орчиноо сайн бэлдэх хэрэгтэй байдаг.

Суулгах программ болон tool-үүд:(Эдгээр нь миний ашигласан tools. Өөр tool ашигласан ч болох юм шүү!)

1. JDK(Java development Kit)
3. Apache TomCat last version http://tomcat.apache.org
4. My SQL Server5.0 http://dev.mysql.com/downloads
5. Tortoise Subversion(SVN) http://subversion.tigris.org/

Товчхон
Java
Үүсэл нь 1991-1993 оноос эхэлсэн бөгөөд сонирхуулахад энэ хэл анх java биш oak гэсэн модны нэртэй байсан юм билээ.

Java-г анхлан зохиогчид: "Green" багийнхан

Java-г үзэх шалтгаан
1983-1995 хүртэл хамгийн гол хэл нь C++
болж байлаа. Хэрэглэгчид дуу, дүрс, кино, сүлжээ бүгдийг нь хамарсан компьютер болон энгийн төхөөрөмжүүдийн алинд нь ч ажиллаж чаддаг универсиаль хэл хэрэгтэй болж эхэлсэн юм байх. Программ бичих гэсэн ойлголт нь зөвхөн нэг компьютер дээр ч биш бүхэл дэлхийг хамарсан сүлжээнд ажиллах ёстой боллоо. Интэрнэтэд олон төрлийн компьютерууд маш олон төрлийн үйлдлийн системтэйгээр ажилладаг. Тэдгээр дээр үл хамааран ажиллах шаардлага гарав. Жишээ нь: Персональ компьютер, Макинтош, Irix, Solaris болон бусад төрлийн компьютерүүд Windows, Unix, Linux, Mac үндэслэгдсэн олон төрлийн үйлдлийн системүүд ашиглагддаг. С++ дээр Windows-д зориулж бичсэн код нь Linux дээр ажилладаггүй гэх мэт асуудлууд гарч байв. 1995 онд гарсан JAVA нь энэ бүх асуудлыг шийдсэн. 2001 оны байдлаар АНУ-ын их сургууль коллежуудын 86% нь энэ хэлийг заадаг болсон байна.

JDK(Java Development Kit)Жава хөгжүүлэх багаж
гэдэг нь Жава хэл дээр программ бичихэд хэрэг болдог программ бөгөөд энэ нь жава эх кодыг хөрвүүлэлт хийж жава програм болгодог багаж юм.

JRE(Java Runtime Environment)Жава ажиллах орчин
жава хэлэн дээр бичигдсэн программуудыг ажиллуулах зориулалттай орчны програм юм.
Бүх төрлийн системд тус бүр нь зориулан гаргасан програмууд байдаг бөгөөд эдгээр нь Жава дээр бичигдсэн прогрммыг ямар ч үйлдлийн систем дээр ажиллах боломжтой болгож өгч байгаа юм.

Java суулгасны дараа орчины хувьсагчийг зарлах хэрэгтэй.
Ингэхийн тулд:
Start -> Control Panel -> System -> Advanced -> Environment Variables
System variables-Patch

Энэ үйлдлийн дараа patch дотороо ";" тэмдэг тавиад араас нь java суусан газрынхаа bin folder-ийн (c:\Program Files\java\jdk1.5\bin) замыг зааж өгнө. Ингээд java-aa зөв суулгасан эсэхээ шалгахдаа command-ийн мөрөөс javac гэсэн командыг ажиллуул.

Жавагаар програм хөгжүүлэхэд зориулагдсан олон програмууд байдаг.
- NetBeans
- Borland JBuilder
- JCreator
- Oracle JDeveloper

NetBeans
Энэ tool дээр баазтай ажиллах нь миний хувьд их амар санагдсан. Ер нь NetBeans нилээд зүйлсийг цогцоор нь шийдсэн юм шигээ. Apache Tomcat гэхэд л өөр дээр нь байдаг нэмж суулгах шаардлагагүй. Өөр бас зөндөө боломжтой байгаад байгаан судалж л байна. Eclipse дээр бол нэг юм хийх болгонд янзан бүрийн нэмэлт tool суулгах шаардлага гардаг юм билээ. Одоохондоо NetBeans-ийн сүүлийн хувилбар version 5.5 гэж байгаа.

5 comments:

  1. my andiin blog dajgui bljee sonirholtoi ushuu tsaash ni olon sonirholtoi yum becheerei udahgui dahiad sonirhonoshuu! ok

    ReplyDelete
  2. Алив, бусад хэрэгчлэгчдэдээс зурвас үлдээж болохгүй байна гэнэ үү!

    ReplyDelete
  3. Гоёо бичлэг байна.
    Дараа завтай болохоороо үг үсэггүй уншимц. Нэлээн урт гонжгой юм байгаа болохоор яг одоо уншиж амжихгүй нь.
    Бас ч үгүй сонирхолтой гонжгой байна гээч!

    ReplyDelete
  4. Bi jsp anhlan surch baigaa yumaa. Tegeed yum asuuh gesiin.
    PHP deer bol menu deer darhad huudasnii gold garah hesgiig a href="index.php?gotop=1"
    switch(gotop){
    case 1: include "main.php"; break;
    case 2: --------//---------
    default: include "default.php";
    }
    gej bichdeg sh dee, Uuniig jsp deer yaj ashiglah ve?

    ReplyDelete
  5. Энэ өдрийн мэнд. Сайхан мэдээлэл бна. Би үүнийг уншаад бодож хаылт хийж байгаа зүйлийнхээ талаар асуумаар санагдаад урам орлоо. Би delphi хэл дээр програм бичиж бсан. Одоо нетийн орчинд юм бичих хэрэг гараадаа ямарч ойлголт бдаггүй ямар хэлийг хаана сурч болох талаар надад зөвлөгөө өгөөч

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)