Tuesday, December 12, 2006

Гал эрмэлзэл ...

Саяхан энэ асуудлаар манай захирал япон явж ирээд бидэнд ярьлаа. Захирлыг энэ тухай ярьснаас хойш би ер нь хэр гал эрмэлзэлтэй хүн бэ гэж бодох боллоо. Ер нь захирлыг бидэнтэй яриа хийх бүрд хүн бүрийн гал эрмэлзэл нь өрдөгдөх шиг болоод явчихдаг. Анх би энэ компанид ороход миний гал эрмэлзэл хамгийн их байсан. Яг одоо бол миний гал эрмэлзэл тэр үеийнх шиг дүрэлзэж чадахгүй байгаа юм шиг. Тэр үед би USI компанид орчихоод өөртөө ихэд шүүмжлэлтэй хандаж өөрийгөө их голдог байлаа. Их сургуулиас сурсан мэдсэн зүйл маань надад их л чамлагдаж энэ компанид ажиллаж байгаа хүмүүсийг хараад биширэх сэтгэгдэл төрдөг байлаа. Би ззавал эд нарын түвшинд хурдхан шиг хүрэх юмсан гэсэн бодол толгойноос салахаа болилоо. Ингээд мэргэжилийн холбогдолтой хэд хэдэн ном авч эхнээс нь давтаж гарлаа шүү. Ажилаасаа тараад л микрод номоо гаргаж ирээд л уншина. Хүмүүс их гайхнаа. Би ч шал тоохгүй хэнхэг царайлсан амьтан л номоо уншиж гардаг байлаа. Харин одоо тийм идэвхитэй байсан үе маань алга болжээ. Хүн тэгэхээр байнга сануулж яншуулж байж л юм сурах, амжилтад хүрэх алхам нь урагшилдаг гэж нэг хүний хэлсэн нь үнэхээр үнэн юм. Иймд хүн үргэлж өөрийн дотоод гал эрмэлзлээ өдөөж явах хэрэгтэй.

4 comments:

  1. Харин тиймээ. Нэг л мэдэхэд назгайрчихсан явж байх юм. Саяхан Тулгатын блог дээр энэ тухай нэг бичлэг гарсан байсан, уншаарай. Мэдээжийн, гэвч үргэлжийн мартаастай... гэсэн гарчигтай байсан байхаа. Сэтгэлийнхээ галыг байнга өрдөж байх тийм аргыг өөртөө олж бий болгохын төлөө хичээцгээе. Чамд амжилт хүсье.

    ReplyDelete
  2. neeree tiim shuu, zarim amjilttai yavj bga humuusiin lekts, seminart suuchihaad yag teruuhen uyedee(1,2 honog) ih zuiliig uhaarsan hun yavj bgad butsaad nogoo heneggui bdaldaa orchihdog yum, yaj neeree ene bdlaasaa garnaa :(

    chi ene talaar yamar negen yum medeh yum bol blog deeree zaaval bicheerei, iim bdlaas garch chadahgui bga olon hund ter bichleg chine ih tus bolno gedegt bi naidaj bn ;)

    za amjilt :)

    ReplyDelete
  3. Харин тиймээ ийм асуудал байгаад байгаан, энэ байдлыг хэрхэн засах талаар мэдэхээрээ заавал бичнэ ээ.

    ReplyDelete
  4. za yamartai ch chinii ene xeldeg unen. Xun xezee ch ymar ch tsagt zorilgoo l martaj boloxgui ym shigee. Xun buhen oor dotroo alsiin xaraatai bx in zuitei gej bi bodoj bna ? tegej baij l urashilah bh..

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)