Monday, December 8, 2008

Ubuntu linux last release

За хө убунту-ийн шинэ хувилбар гарснаас хойш төслийн ажил цэгцэрхийг хүлээсээр өөрийнхөө машиныг шинэчлэлгүй явсаар саяхан л шинэчллээ. Шинэ хувилбар 8.10 нь Intrepid Ibex(чин зоригт янгир гэхимуда) нэртэйгээр гарсан байна. Янгир гэдэг амьтан өндөр цавчим хавцал дунд амьдардаг. Иймээс эрдэм мэдлэгийн оргилд ямагт тэмүүлж байхыг билэгдэж ийм нэр өгсөн гэж хаанаас ч билээ дээ уншиж байсан санагдаж байна. За тэгээд үйлдлийн системийн хувьд янзтай, сүүлийн хувилбарын програм хангамжаар тоноглогдсон, мөн нилээдгүй bug засагдсан гэсэн. Ажлын орчингоо бэлдэхэд 1 цаг л зарцуулсан. Санааных ч юм уу бас нилээн хурдан болсон юм шиг. Ажлын орчин гэж юу юу суулгасан бэ гэвэл: ...

ямар ч байсан хамгийн түрүүнд:

sun-java, tomcat5.5-server, mysql-server mysql-client, eclipse, jdeveloper, ruby, rails

нэмэлт шаардлагатай, миний хэрэглэх дуртай багажуудаа суулганаа:
k3b(сд бичиг),wine(windows env),amarok(audio player),audacious(cool mp3 player), realplayer, quicksynergy(пс хооронд гар хулганыг шилжүүлэгч), startDict(Орчуулагч е толь), virtualBox(виртуал үйлдлийн систем), xArchiveManager,kolourPaint(windows paint тай төсөөтэй), xpdf, thunderbird(Мэйл клинт), putty(ssh connecter) ингээд тоочоод байвал зөндөө болохын байна. Гэх мэт энэ хэдийгээ л суулгана даа.

Миний харснаар бол 2 хэрэглэгчийн хооронд switch хийгдэхэд гардаг байсан (switch хийчээд F7 товчоор өмнөхрүүгээ буцахад дэлгэц цайдаг) асуудал алга болсон байна лээ. За өөр зөндөө юм засагдсан байх. Ямар ч л байсан шинэхэн юм хэрэглэх гоё л байна.
Та бүхэн iso файлыг татаж авахыг хүсвэл:

Убунту iso татах

Бас оригиналь сд ийг нь захиалж болно шүү. 3-4н 7хоноол ирчдийн.

Хаяг нь:Убунту сд авах

2 comments:

  1. Убунту - гийн албан ёсны mirror site mongold ajilladiin ternees tatuul gadaadaas tatsanaas hamaagui hurdan. http://mn.releases.ubuntu.com/

    ReplyDelete
  2. Нээрээ тийм шүү санасангүй. Оогийгийн зөв. Монголд убунту тархацын толин сервер ажилладгийн ачаар ямар нэг шинэчлэл энэ тэрээ маш хурдан хийж чаддаг.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)