Saturday, November 15, 2008

Миний мэдкү бага нас

Хүн бүхэнд л бага насных нь дурсамж гоё байдаг байх. Тэгээд

"Ээж надад хэлэлгүйгээр гэнэт намайг төрүүлээд
зөндөө олон эмч нарын дунд Би чармай нүцгэн төрөөд
ичсэнээсээ болоод зөндөө уйлсан,
шал дургүй хүрээд 1 жил яваагүй.
Ээж аав надаас ч асуулгүй надад нэр өгсөнд бас уур хүрээд 2 жил яриагүй ээ...
Би хааяа нэг гуйгаад байхаар нь ганц нэг үг хэлдэг байсан л даа.
Энэ бүхэнд уур хүрсээр хоол идэлгүй сүү л ууж байсан болохоор ээж намайг даавуунд ороож хүлээд
хэвтүүлдэг байсан" энийг уншиж жоохон инээд хүрээд бага насныхаа талаар ээж ааваасаа сонсож дуулснаа бичье гэж бодлоо.
Ээж ааваараа багадаа яадаг ийдэг байсан тухайгаа яриулахад сонирхолтой байдгийн. Би гэдэг хүн чинь ээжээсээ хамгийн анх гарсан хүүхэд нь л дээ хэхэ. Тодруулбал айлын том. Өлгийдүүлэх мангар дургүй, юм л бол яаж ийж байгаад гараа гаргачихсан хэвтэж байдаг байсан гэсэн. Одоо ч гэсэн би ер нь тиймэрхүү бачимдсан юманд үнэн дургүйшд. Зарим нэг гэрт ирсэн хүн өхөөрдөөд тэвэрхээр өвөр дээр нь цовхчоод үнэн ядраадаг байсан гэжүгаа. Тэгж байгаад би их дураараа нөхөр байсан юм шиг байгаан. Гадуур явахдаа ээжээрээ л тэврүүлээд байх санаатай. Ээжийн гар нь өвдөөд аавд тэврүүлэхээр уйлдаг, тэгээд ээжээрээ толгой хэсгээ, ааваараа бусад хэсгээ бариулж явдаг байсан гэжуга(үнэн даварцан айн). Тэгээд удалгүй 2 нас хүржитэл дүү гарах болж би гэдэг хүн чинь уяаны хүн болсон гэсийшүүдээ. Тэгээл энд тэнд мөлхөөд явжихад нь уяаг нь өргөхөөр мөлхөөд л ирдэг байсан гэсэн. Ямар уяаны нохой биш дээ уур хүрмээр. Тэгээл дүүг хөхүүлхийн тулд намайг арай л эрт сүүнээс нь гаргасан байгаа бку юу. Яаж гээч. Ээж хөхнийхөө толгой дээр гашуун эм түрхчихдэг байсан гэсэн. Тэгээл би чинь хөхөж чадхаа байгаал мөөмөө муухай амттай болчиж гэж хууртаал тэгээл сүүнээсээ хүчээр гарсым байналээ. Тэгээл хөлд ороол хэлд ороол, би бас 6 настайдаа л 35 үсгээ цээжилчихсэн, бас 5 хошуу малыг төлтэй нь хэлдэг дээрээс нь 5 6 орны ерөнхийлөгчийн нэрийг хэлдэг байсан гэжугашд "үнэн шүү". (одоо миний ухаан орсон үе эхэлжийнэ). Инээдтэй нь ганцхан "Х" үсгийг л ерөөсөө цээжилдэггүй байсаншд. Ээж тэгээл: миний хүү хихихи гэж инээхэд ордог "Х" үсэгшдээ гээээл хэлдэг байж билээ. За за нойр хүрчийнэ ингээд дуусгачихы. Дараа санаж байгаа юм байвал нэмээд биччихнэээ. Та нар ч бас багадаа тохиолдсон хөгжилтэй дурсамжтай юм байвал сэтгэгдэл болгоод үлдээгээрэй би заавал уншнаа.

3 comments:

  1. chi chin surhii hun bnsh de bi law barag 10 nasnaasaa hoishhiig l sandag shde, tegeheer ih oroi l uhaan orj de bi :P, humuus naizuud bur barag l 4 5 nastainhaa yumiig yaridag tegehed bi 4 5 nasniihaa yumiig gants 2iig l meddeg keke

    ReplyDelete
  2. He he huurhun yumaa. sahilgagui huuhed bsiiiin bndaa. za amjilt

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)