Friday, August 3, 2007

Ubuntu-ийн хэрэглэгч болчихлоо



Windows-оос салж Unix-руу урагшаа энэ тэр гээд сүржин гарчигтай бичлэг бичээд байсан чинь санамсаргүй Ubuntu Linux хэрэглэхээр сэтгэл шулуудчихлаа. Гайгүй юм сурсан хойноо л FreeBSD энэ тэрийг хэрэглэдэг болохоос. Ubuntu-ийн юм бүгд л их таалагдлаа. Суулгахад хялбар, interface сайтай гээд л. Харин суулгасан хойноо элдэв янзын программуудыг нь суулгалаа. Windows-ийг бодвол программ хангамжаар сууна гэсэн ойлголт бараг байхгүй шүү. Тэгээд ихэнх программууд нь үнэгүй байна гээч. Ер нь unix,linux-ийн программ хангамжууд нь ихэвчлэн opensource байдаг юм. Ингээд linux дээрээ ажилынхаа орчныг бэлдэх санаатай java,tomcat,mysql энэ тэрийг суулгаж эхэллээ. Java суулгаад дараа нь орчны хувьсагч зарлана гэдэг дөнгөж хэрэглэж байгаа надад яггүй асуудал юм байна. Шийдчихээрээ заавал бичнээ. За ямар ч байсан Ubuntu үнэхээр дажгүй санагдаж эхэлж байна. Зарим нэг хүмүүс мэдэхгүй байж магад хэдэн холбоос доор тавьлаа.

4 comments:

  1. Ta govi-altainh yumuu? bi udahgui ubuntu tuu shiljine dee

    ReplyDelete
  2. Үгүй ээ. Өмнөговийн төвийнхөө. Яагаад тэгж бодоов?

    ReplyDelete
  3. ubuntu deer webcam ajillaj bnauu

    ReplyDelete
  4. Ubuntu руу шилжсэнд чинь баяр хүргэе. Ингээд чөлөөт програм хангамжийн ертөнцөд тавтай морил. Гэхдээ битгий шантраарай, хамгийн гол нь дасах л хэрэгтэй. Бас асуудал гарвал http://www.limnux.org дээр хэлэлцүүлэгт бичээд байвал хамтдаа шийдээд байж болох байх. Амжилт

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)