Tuesday, December 12, 2006

Гал эрмэлзэл ...

Саяхан энэ асуудлаар манай захирал япон явж ирээд бидэнд ярьлаа. Захирлыг энэ тухай ярьснаас хойш би ер нь хэр гал эрмэлзэлтэй хүн бэ гэж бодох боллоо. Ер нь захирлыг бидэнтэй яриа хийх бүрд хүн бүрийн гал эрмэлзэл нь өрдөгдөх шиг болоод явчихдаг. Анх би энэ компанид ороход миний гал эрмэлзэл хамгийн их байсан. Яг одоо бол миний гал эрмэлзэл тэр үеийнх шиг дүрэлзэж чадахгүй байгаа юм шиг. Тэр үед би USI компанид орчихоод өөртөө ихэд шүүмжлэлтэй хандаж өөрийгөө их голдог байлаа. Их сургуулиас сурсан мэдсэн зүйл маань надад их л чамлагдаж энэ компанид ажиллаж байгаа хүмүүсийг хараад биширэх сэтгэгдэл төрдөг байлаа. Би ззавал эд нарын түвшинд хурдхан шиг хүрэх юмсан гэсэн бодол толгойноос салахаа болилоо. Ингээд мэргэжилийн холбогдолтой хэд хэдэн ном авч эхнээс нь давтаж гарлаа шүү. Ажилаасаа тараад л микрод номоо гаргаж ирээд л уншина. Хүмүүс их гайхнаа. Би ч шал тоохгүй хэнхэг царайлсан амьтан л номоо уншиж гардаг байлаа. Харин одоо тийм идэвхитэй байсан үе маань алга болжээ. Хүн тэгэхээр байнга сануулж яншуулж байж л юм сурах, амжилтад хүрэх алхам нь урагшилдаг гэж нэг хүний хэлсэн нь үнэхээр үнэн юм. Иймд хүн үргэлж өөрийн дотоод гал эрмэлзлээ өдөөж явах хэрэгтэй.

Tuesday, December 5, 2006

Блогийн анхны бичлэг

Анх удаа блог гээч зүйлийг хөтөлж байна. Ер нь блог гэдэг зүйлийн талаар би анх төгсөх курсын оюутан байхдаа л дөнгөж цухас сонсож байлаа. Тэр үед ямар учиртайг нь ч мэдэлгүй өнгөрч билээ. Харин одоо бол блог хөтлөх болж байх шиг байна. Сайндаа ч биш л дээ захирлынхаа блог хөтөлцгөөе гэсэн уриалгаар гэх үү дээ. Гэхдээ шахалт шаардлагын дор хөтөлж байна гэж битгий бодоорой. Энэ нь "юугаа ч бичих билээ, нилээн гайгүй мэдлэгтэй бичих юмтай болж байж л ..." гэсэн бодолтой байсных л даа. Гэхдээ яахав блогоо хөтлөөд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж сурсан мэдсэн зүйлээ тэмдэглээд явахад буруу нь юу байхав гэж бодлоо. Одоохондоо бичих юум олдохгүй зав муутай тиймхэн байгаа ч блогоо цаашдаа илүү сайжруулж янзлаад гоё болгоно оо.