Tuesday, January 8, 2008

Найзуудтайгаа хэзээ уулзах юм бол

За хө ойрын үед чинь юу болсын гэмээр их л сэтгэл дундуур өдрүүд өнгөрсөөр л байхын. Нээрээ бодоод байхнаа миний эргэн тойрны ойр дотны найзууд гэж хүмүүсээс ихэнх нь байхгүй байгаа юм байна шүү дээ. Бүгд л гадаадын сайхан гээд байгаа орныг зориод өгчээ. Ер нь би өөрийгөө найз олонтой гэж боддог юм. Уйтгарласан, ажил энэ тэр бүтэлгүй байгаа, эсвэл бүр бүх зүйл бүтэмжтэй сайхан байх тэр л үеүдэд найз нартайгаа уулзах үнэхээр сайхан байдаг байж. Найз нарын маань дийлэнх нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр/ажил хийхээр/ явсан байхым. Хэзээ ирэх юм бол бүү мэд. За за яаралтай явах болчлоо энэ бичлэгийг ингээд дуусгачий.