Friday, October 3, 2008

Нэгэн залуу

Нэгэн залуу өөрийгөө нэгхэн сар амьдархаа мэджээ. Гэвч тэр үед залуу нэгэн бүсгүйд дурлаж амжсан байлаа. Харамсалтай нь тэр бүсгүйг танихгүй, бүр танилцъя ч гэж хэлж байгаагүй байв. Мань эр үлдсэн амьдралынхаа туршид тэр бүсгүйн ажилладаг байсан СД-ний дэлгүүрлүү өдөр бүр очиж СД авдаг байв. Түүний амьдралын сүүлийн нэг сар ч өнгөрч удалгүй тэр залуу бурхны оронд очжээ. Тэр залуугийн оршуулганы цайллаганд нөгөө дурласан бүсгүй нь яагаад ч юм уригдсан байв. Гэрт нь ирээд цайлж байхдаа санамсаргүй тэр залуугийн өрөөнд орж үзжээ, өрөөгөөр дүүрэн СД байв. Гэвч нэгийг нь ч талийгаач онгойлгоогүй байж гэнэ. Гэнэт нөгөө бүсгүй маш ихээр уйлжээ, учир нь тэр хүүхэн бүх хайрынхаа захиануудыг СД-ний хайрцаган дотор нь шургуулдаг байж. Ямар харамсалтай вэ? Ийм учираас та бүхэн үнэхээр хэн нэгэнд хайртай л бол түүнийгээ заавал хэлээрэй.