Windows-оос салж Unix-руу урагшаа
Windows-оос бүр мөсөн салж unix-ийн бүлийн эсвэл linux-ийн бүлийн үйлдлийн системд шилжих юмсан гэж их боддог байсан юм. Одоо хэрэгжүүлж эхлэх болсон юм шигээ. Уул нь IT-ийн мэргэшсэн хүн unix,linux бүлийн үйлдлийн системүүдээс мэддэг хэрэглэдэг байвал их сайн мэргэжлийн бус нөхдөөс ялгарах бас нэг давуу тал гэж би нэг хүнээс сонсож байсан юм байна. Миний хувьд unix төрлийн үйлдлийн систем болох FreeBSD6.2-ийг суулгадаг юм билүү гэж бодож байна л даа. Гэхдээ одоохондоо windows-oos бүрэн салж чадахгүй байх. Эхний ээлжинд суралцах дадлагажих зорилгоор windows-той давхар суулгахаас. Ер нь манайхан компьютер гэхээр л старт цэс бүхий десктопоор л төсөөлдөг ш дээ. Би ч бас 10 жилд байхдаа тийм бодолтой байсан л даа. Гэхдээ ангийхныгаа бодвол компьютерт арай илүү сонирхолтой байсан болохоор одоо программ хангамжийн чиглэлээр суралцаад төгсөөд ажиллаж байна. Зарим хүмүүсийн блогоор зочилж байхад 10н жилээ төгсөхдөө л програмчлалын мэдлэгтэй ганц нэг программ бичиж үзсэн байх юм. Атаархмаар. Тэгтэл би(ихэнх монгол) word энэ тэр дээр жоохон юм шивхээс цаашгүй л байсан сан. Гэхдээ бүр надаас долоон дор хүүхдүүд ч байгаа л даа. Жишээ нь миний нэг найз компьютер гэдэг юмны тухай ямар ч төсөөлөлгүй, түүнийг бараг хуруу дарам л ашиглаж байсан. Гэтэл одоо компьютерийн программ хангамжийн чиглэлээр маш сайн сураад төгсөх гээд явж байна. Заавал эрт сурсан нь заавал сайн байдгийн биш л дээ. Эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр уртаа гэдэг үг байдаг байхаа. Тийм болохоор би хичээх л юм бол өөрийн хүссэн мөрөөдөлдөө хүрэхэд тийм ч хол биш байна гэж боддогийн. Би заавал маш сайн программист болно оо.(бас админ) За анх ярьж байсан зүйлээсээ нилээд хадуурчлаа. Монголын юникс хэрэглэгчдийн холбоо юниксийн гарын авлагыг нь орчуулж дууссан байна. Одоо юникс хэрэглэгчид олширно гэж найдаж байна. 1960 аад оны сүүлчээр юникс үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичсэн түүхтэй юм билээ. FreeBSD-ийг манайхан бяцхан чөтгөр гэдгийн билээ гэхдээ яг тэгж дууддаггүй л дээ. Лого нь чөтгөрийн зураг байдаг болохоор тэр байх. Ер нь бол тэр чигээрээ юникс гэхэд болно. Учир нь Юниксийг Белл лаборатори Berkely Их сургуультай хамтран хөгжүүлж байсан юм байна л даа. Тэгсэн сүүлд салаад нэрээ авах болж бөөн маргаан гарсан байхын. Шүүхээр Berkely Их сургууль UNIX гэх нэрийг хэрэглэх эрхгүй болсон байна. Тэр үед юниксийн кодын 70%-ийг Berkely Их сургууль, 30%-ийг нь bell lab-ийн программистууд бичсэн байж. Ингээд Berkely Их сургуулийн программистууд
үлдсэн 30%-ийн кодоо 2 жилийн турш бичээд FreeBSD(Free Berkely Software/Standard Distribution) гэж нэрлэн гаргасан байна. Ийм болохоор нэр нь л өөр болохоос яг л UNIX
юм. Юниксийг хэрэглэж эхэлснээс хойш гуч гаруй жил өнгөрсөн ч компьютерийн ертөнцийн хамгийн хүчирхэг, өргөн хүрээтэй мөн уян хатан үйлдлийн систем (OS) хэмээн тооцогдсоор ирсэн байна. Юникс үйлдлийн системийг хэд хэдэн програм зохиогчид нэг компьютерт зэрэг хандаж түүний нөөц боломжийг ашиглахад зориулан зохиосон байхын. Энэ үйлдлийн систем бүх хэрэглэгчийн гарнуудаас /keyboard/ ирж байгаа командууд, үүсгэгдсэн бүх өгөгдлийг хянаж хэрэглэж буй хүндээ ганцаараа ашиглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэжүга. Хэдийгээр юниксийг програмистууд програмистууддаа зориулан зохиосон боловч энэ нь чадавхилаг, уян хатан учраас бизнес, шинжлэх ухаан, боловсрол болон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон юм байна. Би ажил дээрээ Fedora6.0 гээд бас нэг линуксийн тархац гэгдэх үйлдлийн системийг хэд хэдэн машин дээр суулгаж үзлээ. Fedora-ийн GUI надад их таалагдсан. Одоо өөрийн машин дээрээ FreeBSD, Fedora, Windows 3-ийг суулгаад ажиллах санаа байна. Windows дээр ажилладаг бүх л программаа fedora, freeBSD-ийн адил программ хангамжаар солиход л windows-оос салж байгаа нь тэр гэж бодож байна. За ингээд бичлэгээ энэ хүрээд өндөрлье харанхуй болж байна гэрлүүгээ гэлдрэх боллоо. Дараа FreeBSD, Fedora-ийн талаар мэдсэн сурсан зүйлээ блогтоо бичиж байх болно оо.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)