Sunday, May 17, 2009

Төрийн дайсан ..

Зиа хөө ойрдоо кино театруудад ойр ойрхон гүүмөн их кино үзлээ. Манайхан ч киног дажгүй хийдэг болцгоосон байна цаана чинь. Өргөө кино театрын талаар бичихгүйн байхын арга алга. Ороол очингуут доторх интерьер дизайн энэ тэр бол айн нөгөө тасарчихжээ гэдэг шиг үнэхээр тасарчихсан саак болсон байна лээ. 00 мойл бол айн лаг гоё юм билээ хэхэ. 2 давхартаа pub-тай, гэхдээ тэнд архи пиво зардаггүй, зөвхөн вино ундаа жүүс мүүсхэн л зардаг юм билээ. Тэр нь дээр л дээ. Тэнгисээс дутах юм тэнд нэг ч алга. Тоглоомны төв байна, хоолны газар байна... гм. Нийтдээ 4 танхимтай гэж байгаа. Хамгийн том танхим нь 3-р танхим, дараа нь 1 2 нь орох юм билээ. Хамгийн гол нь гоё нь ч гэх юм уу бахархалтай нь ч гэх юмуу тэр нь: АНУ-ын киноны тэргүүлэгч компани “Варнер Брос Интернэшнл” кино компанийн стандарт, мэргэжлийн зөвлөгөө, Францын “AND” дизайны компанийн зураг төслөөр дэлхийн стандартад нийцсэн 100% ийн ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-аар боссон гэсэн. За кино театрын хувьд бол иймэрхүү. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь веб сайтнаас нь аваарай. Одоо бичлэгийнхээ гарчигын дагуу киноныхоо тухай бичье. Төрийн дайсан бол ямар ч байсан хэн бугай ч байсан үзэхэд харамсаад олон юм яриад байхааргүй кино болсон байна лээ. Юун Боолын гэрээ мэрээ. Гэхдээ Боолын гэрээ бол тухайн үедээ гоё л кино байсан л даа. Тэхдээ л энэ удаад 2т эрэмбэлэгдэхээс өөр аргагүй болжээ. Киног "Монгол кино" үйлдвэр хийсэн гэжуга. Сүүлийн үеийн гарч байсан кинонууд бол дандаа л янз бүрийн хошин урлагийн продакшин, энэ тэндхийн студи мстудийн л бүтээлүүд байсан шүү дээ. Харин энэ удаад бол өөр бидний цагаан сар наадам 2 оор дахин дахин үзээд ч уйддаггүй кинонуудыг хийсэн "Монгол кино" үйлдвэрийнхний бүтээл юм болохоор аргагүй биз. Тэр бичлэг зураг авалт энэ тэр бол айн үнэн гоёо. Гадны киноноос л тиймэрхүү юмыг олж хардаг байсан болохоор монголынхоо жүжигчид тоглосон киноноос тиймэрхүү кайфийг мэдэрсэн чинь үнэхээр гоё байсаан. Кино эхлээл дуусан дуустлаа бөөн адал явдал, action. Тэр зодоон энэ тэрийг бол биширхээр хийсэн байсан. Намайг бүр суудал дээрээ өндөлзөөд байсан гэсэн хэхэ би тэрийгээ нээх мэдээгүй өөрийн эрхгүй л тэгцэн байсан. Жүжигчидийн жүжиглэлт энэ тэр бол өөлөөд байх юм байхгүй бна лээ. Үйл явдлыг нь бичээд яахав та нар өөрсдөө өргөөд заавал үзээрэй. Яахав өөлөх юм гэх юм бол: зарим нэг үйл явдлыг жоохон дэлгэрэнгүй өрнөл ихтэй хийх байсан юм шиг санагдсан. За за бичлэгээ ингээд дуусгая баахан суртчилгаа хийчихлээ хэхэ. Гэхдээ миний ингэж суртчилах нь зөв гэж бодож байна. Монгол киногоо бид л дэмжихгүйн бол өөр хэн дэмжих билээ дээ. Монгол кино үйлдвэрийн хамт олондоо цаашдаа үүнээс илүү кино хийгээрээ гээд өндөөөөр амжилт хүсье ээ.

2 comments:

  1. Yostoi zevuun kino bolson bn lee shu. Kinonii uran buteelchded bayar hurgie. Uchihgdur oroi uzlee. Oird tiim setgel hudulgusun kino uzeegui goyo sanagdsaan. Gol duriin saihan zaluud ulam iluu ih amjilt husie.

    ReplyDelete
  2. manaixan terminatar yzsen yy. yzyyl xeleeree

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)