Sunday, January 13, 2008

The Rock vs Triple H

Хэхэ WWF-ийг багадаа ихээхэн хорхойсч үздэг байсын. Доор байгаа бичлэг чинь Rock & StoneCold VS Undertaker&TripleH нарын тулаан юм байгаан. Баасан, Ням энэ тэрд startSports гээд кабелийн сувгаар байнга гардаг байж билээ. Доор байгаа бичлэгийг 6.7р ангид байх үед үзэж байсан гэхээр бараг 7,8н жилийн өмнө үзэж байсан болж таарч байна. Цаг хугацаа ч урсчээ. Ангийн найзууд маань ч их үздэг байсан юм. Дараа нь анги дээр ирээд л ярьцгааж гарна даа. Зарим хүмүүс сайн ойлгохгүй шал худлаа гээл байдын. Энэ чинь зарим үедээ үзэгчдээ татах үүднээс шоу хийдэг байхгүй юу.

Яг бүсийн төлөө тэмцээн энэ тэр нь бол янзтай шүү дээ. Тэгээд алгасахгүй үзээд байхаар их гоёо. Одоо тэр, тэрэнтэй тулна гээд л ... Найзууд маань өөр өөрсдөө таалагддаг зодоончдын пен гэжуга. Ер нь Rock, Stone Cold, Triple H, Undertaker, Kane нарыг голцуу үзнэ. Миний хувьд Rock-ийг их шүтнээ. Бүр смак-ийг нь хүртэл дүүтэйгээ тоглоод буйдан дээр хийдэг байлаа. Смак гэдэг нь өөрсдийн хийдэг шалгарсан мэх нь гэсэн үг. Одоо Rock маань нохой зодооноо орхиод кино урлагт хүчээ үзэж байгаа. Та бүхэн The Scorpions king-ийг үзсэн л байлгүй. Би ч wwf үзээгүй удаж, санамсаргүй л youtubе-ээр тэнэж байгаад үзээд блог дээрээ тавьчлаа. Ямартаа ч энэ бичлэгийг бичиж байхад бага насаа дурсаад гоё л байлаа ккк.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)