Tuesday, October 14, 2008

Бас нэгэн залуу


Нэгэн оюутанд багш нь маш ихээр таалагдаж эхэлжээ. Гэтэл тэр оюутан яаж багшдаа өөрийгөө ойлгуулж түүнд сайн болсон гэдгээ хэлж чаддаггүй байсан бөгөөд тэр багш нь өөрт нь ерөөсөө хичээл ордоггүй байсан болохоор тэр түүний хоолойг нэг ч удаа сонсож байгаагүй бөгөөд хааяа нэг инээмсэглэх үед нь л харж сэтгэлдээ хадгалдаг байсан гэнэ. Өөрт нь хичээл ордоггүй атал тэр оюутан өөрөөс нь өдөр болгон очиж чөлөө авдаг байв. Тэр багш нь түүнийг ерөөсөө ойлгодоггүй байсан бөгөөд тэр оюутан өдөр болгон очиж чөлөө гуйж тэр далимандаа багшынхаа хоолойг өдөр болгон сонсож, яриа ихээр өддөг байжээ. Гэтэл тэр оюутан хувийн асуудлаар өөр сургууль руу шилжихээр болсон бөгөөд энэ нь түүнд маш аз завшаан тохиолдсон юм. Яагаад гэхлээр өөр сургуулийн оюутан болсон мань эр багштайгаа, багш гэдэг утгаар биш уулзахыг урьж гэнэ. Ийнхүү тэр хоёр анх удаагаа уулзаж, мань эр багшдаа таалагдахын тулд маш их зүйлийг ярьж бүүр дуу ч дуулж өгч байв. Гэтэл тэр багш түүнийг жоохон гээд эхэндээ үл тоомсорлодог байжээ. Оюутан ч бууж өгөхгүй ардаас нь нэлээн гүйж өөрийгөө аль болохоор сайхнаар харуулах гэж нэлээн ихийг хийжээ. Гэтэл нэгэн өдөр аз болж гадаа хүйтэн, манай багш жоохон даарч гэнэ л дээ. Үүнийг анзаарсан мань эр түүнийг бушуухан тэврээд авсан бөгөөд дулаацуулах нэрийдлээр түүнийг маш чанга тэвэрч улмаар бүр үнсээд авчээ. Ийнхүү тэр хоёрын харьцаа дотносч эхэлжээ. Ийнхүү тэр цаашдаа цаг хугацааг сайхан өнгөрөөх болсон бөгөөд одоог хүртэл аз жаргалтай сайхан хосууд болсон гэнэ шүү. Залуусаа!!!

... ккк

1 сэтгэгдэл:

Anonymous said...

uneheer gaihaltai yumaa yag l kinoshig gehuudee goy yumaa gaihaltai

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)