Ирээдүйд итгэлтэй залуу, өнгөрсөн түүх нь цэвэрхэн бүсгүй
Монгол охидуудын шалдан нүцгэн зураг, видео бичлэг, Монгол залуучуудын архидан согтуурч тас үсэрч буй зураг энд тэндэхийн вэб сайтууд дээр хэдэн зуугаараа тавигдаад хачин л юм болж байна даа. Өнөөх хувийн үзэл бодол, соёл, ирээдүйдээ итгэх итгэл нь өнөөгийн зарим нэгэн залуучуудын бодол санаанаас алга болчихсон мэт санагдана. Саяхан АНУ-ын нэгэн сенатор хүний, эхнэрийн шалдан зураг нетээр тэнүүчилээд, тэрхүү улс төрчийн нэр хүндийг нь сэвтээж, өрсөлдөгч нарт нь ашиг болж эхэлсэн тул тэр хүн мөн л эл асуудалаас болж ард түмэнээсээ уучлалт гуйн албан тушаалдаа дахин нэр дэвшихгүй гэдэгээ амлав. Хөөрхий эр мулгуу тэнэг явсан эхнэрийнхээ өнгөрсөн түүхээс болж хүнд байдалд орсон.
Бас нэг АНУ-ын Конгрессман болох боломжтой, чадалтай ирээдүйтэй нэгэн улс төрч хүн, гэр бүлийн асуудалаас болоод бас л ирээдүй нь бүрхэг болчих шиг боллоо. Энэ талаар эхнэр нь бас пресс ярилцлага өгөөд л байж байна. Хөөрхий зайлуул, ард түмэнээсээ уучлалт гуйгаад л, залуухан 20н хэдтэй байхдаа юугаа ч мэдэхгүй, алдартай Модел болох хүсэлдээ хөтлөгдөн ийм гэнэн алхамууд хийсэн ээ хүлээн зөвшөөрчээ, тэгээд энэхүү үйл хэрэгт нөхөр нь ямар ч холбоогүй болон нөхөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүсээс уучлалт гуйн, хийж буй ажил албаа хугацаандаа дуусгаад өгөхийг нь зөвшөөрөхийг хүссэн байна. Энэ эхнэр урьд нь хийж явсан болчимгүй үйлдэлдээ хожим нь сайн сайхан амьдралд хүрсэн хойноо маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар уншиж явж байхдаа яагаад ч юм энэ шалдан зураг авхуулаад яваад байгаа охидууд хэзээ нэгэн цагт сайн ханьтай сайхан гэр бүлтэй болохоос гадна Монгол улсын ерөнхийлөгчийн ч гэргий болж магадгүй гэж бодож байгаагүй л юм байхдаа. Ерөнхийлөгчийн гэргий болно гэж боддоггүй юм аа гэхэд ирээдүйн ханьдаа ядаж нэр бүтэн очих зүрх сэтгэл байдаг болов уу? За бүр больёо гэхэд өсөж бойжуулсаныг нь бодож эцэг эхийнхээ нэрийг хугалахгүй байж болдоггүй л юм байх даа, эцэг эхийнхээ нэрийг боддоггүй хүн ирээдүйн хань ижилийнхээ нэрийг ч бодно гэж юу байхав дээ. Эрчүүд маань ч гэсэн их дээд сургуулиас завсардаж, зарим нэг нь их дээд сургуульд суралцаж байгаа ч яг ачир дээрээ сурч байгаа юмгүй бар цэгээний газараар өдөр болгон шахуу эргэлдэж, хичнээн хүүхэнтэй унтаж, хэдэн охин зовоосоноороо бахархаж явдаг богино ухаантай зарим нэгэн байх юм даа. АНУ-ын ерөнхийлөгч асан Эланор Рузвелть нэгэн удаа, "Хэн мөрөөдөж буй зүйлийнхээ сайн сайханы төлөө тэмцэнэ тэр хүн л ирээдүйдээ сайн сайханыг бүтээдэг" гэж хэлсэн байхад алдарт зохиолч Самуэл Жонсон мөн л "Одоо хийж буй зүйлээрээ ирээдүйг та худалдаж авдаг" гэж хэлсэн байх юм. Ингээд бодоод үзэхээр бидний амьдрал өнөөдөр хичнээн хэцүү байлаа ч ирээдүй хичнээн сайхан харагдана, гагцхүү тэр л гэгээлэг ирээдүйг бид бүтээхийн төлөө тэмүүлэх хэрэгтэй мэт санагднам.
Өнөөдөр бид хангалттай мөнгөгүй биднийг тоодоггүй төртэй, бүх л юм бүрхэг харагдаж байсан ч зовлогоо зовоон гэрэлт ирээдүйн төлөө тэмцэх хэрэгтэй юм шүү! Эрчүүд минь сайн сайханы төлөө тэмцье ажиллая, бүсгүйчүүд минь ирээдүйдээ нэр бүтэн очицгооё.
"Би ирээдүйрүү тэмүүлдэг эрч хүчтэй залуу, өнгөрсөн түүх нь цэвэр цэмгэр бүсгүйд дуртай"
  Оскар Ваялд
Чамтай санал нэг байна Оскар анд минь.
Б. Ууганбаяр 
ккк.
src: www.huslee.blog.banjig.net
12 сэтгэгдэл:
Яг зөв, ер нь охидууд 16-22 хавьцаа насандаа их хөөрдөг юм шиг байгаан, мэдээж өөрийнх нь биш насных нь үнэ хүнд юм болохоор 25 хүрээд цаашаа миярчдын байгаа биз дээ, тэгээ л хөөрхий хавь ойрын бүх л хүмүүсийг муулж гарна даа, тэр ч муу хүн, энэ ч худалч ер нь эрчүүд ийм тийм гээд л.
chi bichleg hulgai hiihee, boli l doo, yadaj zovshoorol avj tavi l daam ooroo bichsen yum shig yamar ch reference ene tergui tavichihsan baih yum jaahan sanaas zov l doo, nadah chini Tumlee-n bichsen bichleg baina, huslee.blog.banjig net deer baisan bichleg baina. arai dendej bainas shuu nohor mini
Chi ymar ichdeggui ym be?
Ydaj uuriiguu khundelmeer iin!!!
Khunii ymiig ungej uuruu bichsen ym shig tavikhdaa sanaa chin zovdoggui ymuu!!!
Khunii khudulmuriig khundelmeer ym.
Cham shig ymnuu dald opoosoi
fuck you
icheechee icheech ekekek, zaza soyliin hulgaig hulgaid tootsdoggui gel uu hahaha, hulgai bish zavshilt gej nerleh u, yadaj neriig ni eh survaljaa tavichihval chi ooriigoo ingej doosh ni oruulj busdaar doromjluulahgui shd
Ээ та нар чинь ямар сүртэй хүмүүс вэ? Эх сурвалжийг "src:miniih.com" гээд тавьчихсан л байгаа биз дээ. Надад энэ бичлэг их зөв зүйлийг хөндсөн байсан болохоор илүү олон хүнд хүргэх санаатай л өөрийн блогтоо оруулсан юм сан. Ер нь та нар буруу зүйлдээ л хэтэрхий анхаарал хандуулаад байх шиг. Гол нь юу бичсэн нь болохоос хэн бичсэн нь чухал биш гэж бодож байна.
Муусайн худлаа худлаа юмнууд яасан их тэнэгтэнэ вэ? src гэдэг нь source буюу эх сурвалж гэсэн утгатай үгийг товчилсон байна ш дээ наад хүн чинь.
SRC gedeg chini ch alban yosnii reference hiij baigaa zuil bish shuu dee. tegeed ch ene bichleg chinii miniih site-nh ch bish, ene bichlegiig chini Banjig blogiin gishuun, T. Huslen bichsen baihgui yu bas l tendees n hulgai hiisen yum shig baina lee. Ta nar oorsdoo yumiig sain harj unshij zovoor reference hiij surtsagaa ain. Dandaa l yum hulgai hiitsgeej baih yum. eh survaljiinh n blog ene baina. www.huslee.blog.banjig.net
Зөзө уучлаарай. Юун сүртэй сүртэй бичдийн хулгай энэ тэр гээд кк.
xaxaxaxa, yostoi balalsan bn shd, neg yum setgene bgaa zaluu mine. hihi
yor ni bodood baihaar ene humuus dandaal hunii muug uzeh gej baih yum oorsdoo neg saihan yamarch buruugui yum shig l sain saihan zuiliig unshij bodoj buteej taraaj baimaar yum daa tegvel hun burt l saihan sh dee...
blodtoi humuust helehed blog dderh medeelligchin site deeree taviad ooriinchin site -iin holboosiig tavival durguitsehgui yum bgaa bizdee
yun svrtein hulgai ene tr geed src geed hen ch oilgohoor bichtsn l bn shd. neeh svrtei hvnii muug vzeh geed yadtsiiin. muusain yumnuud
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж байгаад талархжинөө. Хэрвээ та хараахан блог сайт нээгээгүй бол сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Name/URL ийг сонгоно уу? (URL талбарыг бөглөхгүй байж болно.)